НЗДТГ: Хамгийн өндөр эрсдэлтэй ААН-үүдийн хязгаарлалт хэвээр үргэлжилнэ

2021 оны 01 сарын 23

Өнөөдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн хурал хийж байна.

Өнгөрсөн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хязгаарлагдсан 18 чиглэлийн үйл ажиллагаа байсныг үе шаттайгаар нээж байна. Цаана нь 12 чиглэлийн үйл ажиллагаа хязгаарлагдсан хэвээр үлдэж байна. Эдгээр байгууллагууд мэргэжлийн байгууллагуудын эрсдэлийн үнэлгээгээр коронавирус тархах хамгийн өндөр эрсдэлтэй гэж ойлгож болно.

Өнөөдрөөс үйл ажиллагаа нь нээгдэж байгаа зах, худалдааны төвүүдэд баримтлах тусгай шаардлагыг хүргүүлсэн байгаа. Иргэдийн хувьд эрэлт хуримтлагдсан байгаатай холбоотойгоор ойрын өдрүүдэд зах, худалдааны төвүүд,  үйлчилгээний газруудад оочер дараалал, ачаалал их үүсэх төлөвтэй байна. Тийм учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, асуудалд ухаалгаар хандан дараалал үүсгэхгүй байх тал дээр дор бүрнээ ухамсартай хандаасай гэдгийг хүсье.

Мэргэжлийн байгууллагуудын хувьд хяналт, шалгалтын ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ. Үүнийг Нийслэлийн Засаг даргын зүгээс тусгайлан шаардлага тавьж, энэ ажлыг эрчимжүүлэх ажлыг ойрын өдрүүдэд хийнэ гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
 

 
Өнөөдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-аас Үсчин, гоо сайхны салонд дараах зөвлөмжийг өгч байна.
 
АЖЛЫН БАЙРАНД ТАВИХ ШААРДЛАГА:
 
• Ажилчидын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Сандал, орыг 1,5-2 метрийн зайтай байрлуулах
• Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
• Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
• Тогтмол агаар сэлгэх
• Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
• 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
• 00-г тогтмол цэвэрлэх
• 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
 
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД:
 
• Утас болон цахимаар цаг өгөх
• Биеийн халуун үзэх
• Амны хаалт зүүх
• Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
• Аль болох картаар тооцоо хийх
• Гар халдваргүйжүүлэгч байрлуулах
• Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.139) 2021 оны 01 сарын 23

НОМЫН САНГУУДАА НЭЭГЭЭЧ ЭЭ. 1 ШИРЭЭНД 1 ХҮН СУУХ БҮРЭН БОЛОМЖТОЙ. ДЭЛГҮҮР ШИГ ОВООРОЛДОХГҮЙ.

0  |  0
Top