Д.Оюунбат: Аймгууд даваа гарагаас иргэдээ татаж авна

2021 оны 01 сарын 23

НЗДТГ-аас цаг үеийн асуудлаар /2021.01.23/ мэдээлэл хийж байна. Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийн асуудлаар НОБГ-аас энэ үеэр дараах мэдээллийг өглөө.


Д.Оюунбат: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Улаанбаатарт хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг хотоос гаргах ажлыг өнгөрсөн долоо хоногийн турш зохион байгуулж байна.

21 аймгаас ирсэн судалгаагаар орон нутгийн 7500 орчим иргэн Улаанбаатарт байна. Орон нутгийн иргэдийг хотоос гаргах  хуваарь гаргаж, тэр дагуу  орон нутаг руу явуулсан. Уг хуваарийн дагуу шинжилгээ өгсөн иргэд явж байна.

Шинжилгээ өгсөн иргэд хувийн унаагаараа орон нутаг руу явж болно. Унаагүй иргэдийг нэгдсэн унаагаар татаж авах ажлыг аймаг, орон нутгаас нь зохион байгуулж байгаа. Хуваарийн дагуу аймгууд ирэх даваа гарагаас Улаанбаатараас иргэдийг татан авах ажлыг эхлүүлнэ гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top