Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөж байна

2021 оны 01 сарын 23

Өнөөдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн хурал хийлээ.


Өнөөдрөөс нээгдэж байгаа барааны захууд ерөнхийдөө 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш ажиллаагүй. Тэгэхээр энэ үед халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй. Байгууллагууд иргэний QR код уншилтыг маш сайн мөрдүүлэх шаардлагатай байна. Аж ахуйн нэгжүүдэд шаадлагыг өндөр тавьсан.


Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааг нь эхлүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нийтлэг мөрдөх түр заавар нэгдсэн журмаар мөрдөгдөж ирсэн. Үүн дээр нэмээд такси үйлчилгээ, ТҮЦ, хүргэлтийн хоолны үйлчилгээ, хоол үйлдвэрлэл үйлчилгээ зэрэгт тусгайлсан нөхцөл шаардлагууд тавигдаж байсан. Үүнтэй адилаар өнөөдөр үйл ажиллагаа нь эхэлж байгаа байгууллагуудад тусгайлсан нөхцөл шаардлагууд байгаа.

Их дэлгүүр, төрөлжсөн барааны дэлгүүрүүд болон үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг өнгөрсөн 7 хоногийн турш аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, зөвлөмж өгсөн.

Ерөнхийдөө түр заавар болон тусгай нөхцөл шаардлагуудын хувьд үндсэн гол шаардлага нь ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмж, ЭМЯ-наас тавьж байгаа эрүүл ахуйн шинжтэй шаардлагууд давамгайлсан байгаа. Иргэдийн хувьд бөөгнөрөл үүсгэхгүй байх халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг зөвлөж байна.


Цагаан сарын баяр дөхөж байна. Гэхдээ Засгийн газрын зүгээс энэ жил цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх захирамж гаргасан. Энэ дагуу иргэд гэр бүлийн хүрээнд цагаан сарын баярыг тэмдэглэх хэрэгтэйг зөвлөж байна.

Улаанбаатар халдварын голомт хэвээр байгаа. Голомтуудын зарим нь хумигдаж, идэвхжил нь буурч байгаа ч анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг та бүхэнд уриалж байна гэв.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэ(103.229.123.215) 2021 оны 01 сарын 24

Шууд хоригло. Эргэж буцсан яасан уймраа юм бэ

0  |  0
Zochin(202.126.88.214) 2021 оны 01 сарын 24

Tsagaan saraar 0 zogsolt hiij arhi piwo zarahgvi baihgvi bol arhia yysan hvmvvs halamtsyy ail hesej korona taraah ersdel undur bn tsagaan saraar 0 zogsolt hiiye

0  |  0
Зочин(66.181.161.123) 2021 оны 01 сарын 24

Энэ олон орон гаран шийдвэрийг алийг нь дагах вэ

0  |  0
Зочин (66.181.161.123) 2021 оны 01 сарын 24

Энэ ямар зорилго байна. Тараагүй байхад хорьчоод халдвар тараад эхлэхээр хориогоо цуцалдаг ойлгохгүй юм аа

0  |  0
Нис(202.179.25.246) 2021 оны 01 сарын 24

Нийслэл хотын удирдлагуудын шийдвэр цаг үеэсээ хоцорсон, бодит байдалд нийцээгүй, асуудлыг нухацтай ярьж хэлэлцээгүй, хотын иргэдийн эрх ашгийг хөсөрлүүлсэн, гамшигт хүргэх үр лагаьартай байгаа нь тэнд 60 тэрбумтаж очсон хүмүшсийн цэвдэг хүйтэн сэтгэл, асар их боловсролгүй байдал, мөнгөний донтолтоос болж байгаа юм. Энэ байдал хэзээ засрах вэ гэвэл коммунист засаглалыг устгасан цагт бүрмөсөн алга болно. Хөгжил дэвшил рүү хамтдаа Монголчууд минь.

0  |  0
Ков(202.179.25.246) 2021 оны 01 сарын 24

Ковид шиг халдварлан тархаж байгаа төрийн дээд ба дунд, доод шатныхны авилгал, хулгай, хэнэггүй түрэмгийлэл, хуйвалдаан, ёс суртахуунгүй байдал, чамин хувцасласан мөртлөө ямар ч соёлгүй ёс суртахуунгүй байдал, хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байгаа байдлыг хэзээ хумьж устгах вэ монголчууд аа. Коммунист засаглалыг нураан устгасан цагт энэ бүгдийг бүрмөсөн зайлуулах болно.

0  |  0
Эрдэнэ(64.119.22.222) 2021 оны 01 сарын 24

цагаан сараар 7 хоног 0 зогсолт хийж халдвараа зогсоо лаос тайван гэх мэт улсууд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч манайхаас цөөн халдвар байна учирыг нь тайлбарлах мундаг дарга байна уу

0  |  0
Уучилаарай.(66.181.161.4) 2021 оны 01 сарын 24

Цагаан сарыг өндөр настан ахмадууд, малчид л тэмдэглэх байх, мөнгөөр золгох, янз бүрийн бэлэг өгч авах/таалагдахгүй бэлэгээ зөрүүлж хүнд өгөх/нь зөв үү, өөрийн таних бүх айлд очиж заавал золгох, ирж золгох ёстой юу цагаан сарын уламжлал ёс журамыг тайлбарлаж өгөөч.

0  |  2
зочин(64.119.20.172) 2021 оны 01 сарын 27

Зөвлөж байна энэ тэр гэж балайраад хэрэггүй, зүгээр л цагаан сараар хэд хоног хатуухан хөл хорио тогтоочих хэрэгтэй ш дээ

5  |  0
kkk(66.181.187.234) 2021 оны 01 сарын 24

delguurt yun zai barih, koronagui tsag shig l bna lee

0  |  2
ТЭНЭГТ(66.181.188.160) 2021 оны 01 сарын 23

Хориогоо юу гэж тавьсан юм бэ ?? Одоо хүмүүс цагаан сардаа бэлдээд гадуур маш их явна.

1  |  0
ж(122.201.31.198) 2021 оны 01 сарын 23

өө гэр орондоо халдвар тараа гэж бга юмуу наг мөсөн хорьчихоочээ цашаан сар ба хар нулимас боловоо ах дүүсээ хэссэн хүмүүс эрсдэл чирээд очуул яах вэ баахан хүх ралдвар тарааж жинхэнэ намшиг шүү

1  |  0
Erka(203.91.115.48) 2021 оны 01 сарын 23

Ard tvmend 1sayaa ogooch tegjeej xol xoroind orno sh de

0  |  0
Зочин(150.129.142.230) 2021 оны 01 сарын 23

Эргэж буцахыг ч үзүүлж өгч байна аа гадуур өргөтгөсөн худалдааг хориглочхоод Ордон дотроо үзэсгэлэн худалдаагаа хийгээд л Инээдтэй ч засаг юм аа

0  |  0
baatar(66.181.181.19) 2021 оны 01 сарын 23

za za medej bn

0  |  0
Top