АРХАНГАЙ: Сум, хот хооронд зорчих хөдөлгөөнийг хориглолоо

2021 оны 01 сарын 28

Архангай аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.01.28/ хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа


Коронавирусээс урьдчилан сэргийлэх, хязгаарлалт тогтоох зарим арга хэмжээний тухай захирамж гарч, захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг байгууллага, аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Захирамжид:

1. Засгийн газрын тогтоолын дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хориглов.

2. Эрдэнэбулган сумын хэмжээнд хязгаарлалт тогтоож ажиллах ерөнхий эргүүл, хяналтын постын хуваарийг хавсралтаар батлав.

3. Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийн бүртгэл, судалгааг гаргаж 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

4. Хязгаарлалтын болон гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

5. Сумдаас аймгийн төв, хот хооронд зорчиж байгаа иргэд, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг хориглох, Цагаан сарын баярын өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

6. Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгаа, хөнгөлөлт, урамшуулал зарлахгүй байхыг бүх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгов.

7. Өгийнуур сумын Майхан толгой хэмээх газарт хяналтын пост гаргаж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга /хурандаа Д.Эрдэнэбаатар/, Цагдаагийн газрын дарга /цагдаагийн хурандаа А.Лхагвадорж/, Өгийнуур сумын Засаг дарга /Ш.Үүрцайх/ нарт үүрэг болгов.

8. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил, эргүүл, пост гаргах үеийн гарах зардлыг холбогдох алба хэлтэс хариуцах.

9. Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдэд түргэвчилсэн тестээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

10. Иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.

11. Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг байгууллага, аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

12. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга /В.Мөнхбат/-д үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
50(202.179.26.3) 2021 оны 01 сарын 29

Хүн амын 50% нь гамшгийн энэ үед ядуурч өлсөж үхэх гэж байж юун цагаан сар тэмдэглэх вэ. Гэрээсээ гарахгүй амь амьдралаа бодоцгоо монголчууд аа.

0  |  0
Зочин (103.57.92.166) 2021 оны 01 сарын 28

Монголын Засгийн газраас уламжлалт цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж болохгүй гэсэн болохоос биш гэр бүл ахан дүүсийнхээ хүрээнд тэмдэглэхийг хориглоогүй ш дээ. \nАрдчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ цаг дор бүү хэл социалист нийгмийн үед цагаан сарыг хориглож чадаагүй юм шүү.\nХэн нэг бүдүүн дарга захирамжаараа уламжлалт баярыг хорьж цагдаж чаддаггүй л байхгүй юу. Харин ковидоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр захиргааны байгууллагаас сайн хийж, халдвар тархахаас сэргийлэх явдал бол тэс өөр ажил.

1  |  1
Ккк(192.82.78.3) 2021 оны 01 сарын 28

Тээврийн хэрэгслуудийг нь хулнэ гэсэн шуу.

0  |  0
Top