Орос орон даяар А.Навальныйг дэмжигчдийн жагсаал өрнөж байна

2021 оны 02 сарын 02

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг одоогоос яг хагас сарын өмнө Германаас эх орондоо ирмэгц баривчилсан нь ОХУ төдийгүй олон улсад шуугиан дэгдээсэн билээ. Түүнийг Германд эмчлүүлээд эх орныхоо хилийг алхмагц нь тэнсэн харгалзах ялтай байхдаа удаа дараа журам зөрчсөн гэх нэрийдлээр буух ёстой байсан нисэх онгоцны буудлыг нь өөрчлөн байж баривчилсан юм. Түүнээс хойш А.Навальныйг дэмжигчдийн жагсаал цуглаан тасраагүй. Тэгвэл нэгдүгээр сарын сүүлийн амралтын өдрүүдэд энэ байдал улам даамжирлаа.

ЖО БАЙДЕН А.НАВАЛЬНЫЙГ СУЛЛАХЫГ В.ПУТИНААС ХҮСЛЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярих үеэрээ сөрөг хүчний удирдагч, улстөрч А.Навальныйг суллахыг хүссэн талаар Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга хатагтай Жен Псаки мэдэгдэв. Түүний мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон, АНУ зэрэг орны эсрэг SolarWind хэмээн нэрлэгдсэн кибер халдлага үйлдсэн, Украины дотоод хэрэгт хутгалдсан, Кремлийн үйл ажиллагааг шүүмжлэгч сөрөг хүчний удирдагчаа баривчилсан зэрэг олон асуудлыг Жо Байден энэ үеэр хөндөж, В.Путинд асуулт тавьжээ. Ярианы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч эдгээр асуудалд санаа зовниж буйгаа ил тод илэрхийлжээ.

МЕТРОНЫ ГОЛ СТАНЦУУДЫГ ХААВ

ОХУ-ын Дотоод явдлын яамнаас мэдээлснээр нэгдүгээр сарын 31-ний өдөр жагсаал, үймээнээс сэргийлэх зорилгоор Москва хотын метроны “Александрын цэцэрлэг”, “Хувьсгалын талбай”, “Лубянка”, “Театрын” зэрэг долоон гол станцын орц, гарцыг хаажээ.Түүнээс гадна нийслэлийн төвөөр явган хүмүүс зорчихыг хориглож, Улаан талбай, музей, үзвэрийн газруудыг хааж, төв хэсгийн дэлгүүр, кафе, кофе шопуудыг “амраав”. Архи, согтууруулах ундааны худалдааг хориглоод байна. А.Навальныйн ах болон зарим хамтран зүтгэгчдийг 48 цагийн хугацаагаар саатуулахаар болжээ. Хууль бус жагсаал, цуглаанд оролцвол холбогдох хууль, журамд заасны дагуу хатуу арга хэмжээ авахыг мэдэгдээд байгаа юм.

ОХУ-ын Гэгээрлийн сайд Сергей Кравцов бүх шатны сургуулиудын удирдлага, эцэг эхчүүдэд насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуусыг үймээн самуунд оролцуулахгүй байхад онцгой анхаарахыг даалгажээ. Өмнөд Уралын их сургууль жагсаал товлосон 31-ний өдрийн үд дунд Нээлттэй хаалганы өдөр зарласан бол Санкт-Петербургийн Эдийн засгийн дээд сургууль ням гарагт хичээл оруулахаар болж, оюутнуудыг анги танхимдаа бүрэн ирэхийг үүрэг болгов. Нийгмийн сүлжээнд хүүхэд, залуусыг уруу татсан мэдэгдлүүд байршуулбал торгууль хүлээлгэхээр болжээ. Санкт-Петербург зэрэг том хотуудын гол хэсгүүдэд хаалт, саад босгон зарим газарт морьт цагдаа нар эргүүл хийж байна.

ИРКУТСК, ЧИТА, ЯКУТАД ЖАГСААЛ, ЦУГЛААН БОЛОВ

А.Навальныйг дэмжигчид ОХУ-ын зах хязгаар нутгуудад ч жагсаж байна. Хэдийгээр Иркутскт хасах 30 хэмийн хүйтэн байгаа ч жагсагчид цугларчээ. Цагдаа, хүчнийхэн хамгаалалт гаргасан ч сөрөг хүчний удирдагчийн талынхан цугланаа эхлүүлжээ. Чита хотын төв хэсгийг төмөр хашаагаар хаасан ч эсэргүүцэгчдэд саад болж чадсангүй. Якутскт хасах 43 хэмийн хүйтэнд жагсагчдаасаа олон цагдаа, сэтгүүлчид цугларсан нь олны сонирхлыг татсан байна. Алс Дорнодын Владивосток хотод жагсагчид Амурын булангийн мөсөн дээр цугларчээ. Хүчний байгууллагынхан тэднийг мөсөн дээгүүр хөөн тараахыг оролдсон ажээ. Казань хотод эсэргүүцэгчдийг хүчнийхэн хөөх үеэрээ заримыг нь газарт унаган бороохойдсон байна. Хотын төвийг хаасан учраас А.Навальныйн штабынхан Москва, Санкт-Петербургт болох жагсаалын байршлыг өөрчилжээ. Екатеринбургт өмнөх жагсаалд таван мянган хүн оролцож байсан бол энэ удаа долоон мянган хүн нэгдэхээр цугларчээ. Цагдаагийнхан жагсаал хараахан жигдрээгүй байгаа нөхцөлд урьдчилсан байдлаар 500 гаруй оролцогч, тэр дундаас Владивостокт 108, Новокузнецкт 40, Иркутскт 21, Хабаровскт найм, Якутад тав, Чита, Улаан-Үдэд тус бүр арав гаруй хүнийг баривчилжээ. Улаан-Үдэд баривчлагдагсдын дунд гурван сэтгүүлч, 14 настай нэг хүү байгаа аж. Бусад хотуудад ч баривчилгаа үргэлжилж буй агаад энэ бол зөвхөн эхлэл юм. Өмнөх нэгдүгээр сарын 23-ны жагсаалд 110 хотын 300 мянган хүн оролцож 4000 гаруй хүн баривчлагдсан билээ. Жагсаалын явцыг шууд дамжуулалтаар 30 сая хүн үзэж, дийлэнх нь дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Сонины дугаар хэвлэлтэд шилжих мөчид ОХУ-ын гол хотуудад жагсаал идэвхжиж, орон даяар цуглаан, хөдөлгөөнд нэгдэгсэд нэмэгдсээр байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.50) 2021 оны 02 сарын 02

Хог эрлийз навальныг хорих хэрэгтэй.

0  |  0
уншигч(165.225.90.106) 2021 оны 02 сарын 02

100 аад улсыг задласан АНУ гийн явууллагыг таслан зогсоох хэрэгтэй Тэр жүүдийг шоронд нь хордуул

0  |  0
Монгол(64.119.18.98) 2021 оны 02 сарын 02

Яг манайхны шуналтуудыг ашигласан шиг л юм болж байна, тэгээд манай одоо байгаа царай, ерөнхийлөгчөөсөө эхлээд томчуул нь хуйвалдаад эх орноо дээрэмдчихдэг улс болж дээ

0  |  0
Zochin (202.55.188.37) 2021 оны 02 сарын 02

bitgii huts mal aa chi baruunii shees uugch Eh Ornoosoo urvagch zevuun Navalinniig demjihdee ichihgui baina uu .omhhi Navalinii Oros orniig baruund bolon Amerikt hudaldahaar zehej baigaa bugdiig ni hargislan barivchil

0  |  0
So(202.126.88.178) 2021 оны 02 сарын 02

Оросууд жоом оо хөөх гээд гэрээ шатаахгүй байх аа\n

0  |  0
зочин(103.212.117.199) 2021 оны 02 сарын 02

хуучин арга барилаар явж болохгүй гэдэг нь харагдаж банйа хөгшчүүл зайгаа тавих цаг болж дээ

0  |  0
Орос(202.179.26.3) 2021 оны 02 сарын 02

Бывшая коммунистическая страна- Россия. Ардчилсан бус Монгол шиг коммунист засаглалтай орон гэдгээ жагсагчдын эсрэг явуулж байгаа харгислалаараа нотоллоо шинэ Орос улс. Ардчилсан нэртэй коммунист ах Путин их сандарч байгаа бололтой. Яг л монголын коммунистууд шиг.

1  |  0
Top