УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна

2021 оны 02 сарын 03

Улсын их хурлын намрын чуулган завсарласан даруйд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тэрбээр өнөөдөр /2021.02.03/ цас зудын хүнд нөхцөлд өвөлжиж байгаа Баянхонгор аймгийн малчид, иргэдэд аж ахуйн нэгж, иргэдийн хандиваар цугласан 400 гаруй тонн малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Өмнө нь Засгийн газар, УОК, ХХААХҮЯ-нд хүсэлт тавьж, 480 тн өвс, 450 тн тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгосон билээ. Тус аймагт нийтдээ 250 мянга гаруй мал хорогдоод байгаа аж.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар төрөлх нутгийнхаа 14,000 өрхөд хүргэх 16 ачаа тээврийн машины цуваа бүхий 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 100,000 ширхэг маск, 7000 ширхэг цайг тусламж болгон өгсөн байна.

УИХ-ын даргын олгосон дээрх хүнс тэжээлийн тусламжийг өнөөдрөөс сумдуудруу гаргахаар аймгийн Онцгой комиссоос төлөвлөжээ.

Хүнс тэжээлийн тусламжийн дээжээс УИХ-ын дарга Баянхонгор сумын 30 иргэнд гардуулсанаар 2021 онд Баянхонгор аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулга, мэдээлэл авахаар аймгийн удирдлагуудтай уулзалт хийж байгаа аж.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.44) 2021 оны 02 сарын 04

7 хоног тусгаарлах байхдаа Баянхонгорт

0  |  0
Irgen(139.5.219.226) 2021 оны 02 сарын 03

Iim balai uym hiihee bolio bayanhongoriin irged hun bisad humuus hun bish uym uu alban tushaalaa hetruulen ashiglag hereg uym bish uu

0  |  0
Зочин(66.181.176.83) 2021 оны 02 сарын 03

Эд нар хувиасаа өгөөгүй биз дээ. Ард түмний татврын мөнгө шүү. Өөрөөс нь арван төгрөг ч гарахгүй

0  |  0
bolor(103.26.193.111) 2021 оны 02 сарын 03

nuuree haruulj nef olj avna sh dee zamdaa Uvurhangaigaar dairch tuslamj ugsun bailgui dee

0  |  0
АН(122.201.21.89) 2021 оны 02 сарын 03

Юун очих вэ явуулаад л болоо юм биш үү бусад аймагт яах гэж байна нутгийн их хурлын дарга биш байх шүү томоор нь хараач ийм муу жалга довны намын үзэл гаргаад монгол хөшжихгүй байга шүү ковид аваад очиж мэднэ шүү тусгаарал 14 хоног яс цоожинд

1  |  0
иргэн(202.9.47.43) 2021 оны 02 сарын 03

ЭД НАР ЭНЭ ВИРУСИЙГ ХУМИЖ ЧАДАХГҮЙ АРЧААГАА АЛДАЦГААЖ БАЙНА

0  |  0
bbb(66.181.183.78) 2021 оны 02 сарын 03

yah gej haldvar taraagaad demii teneed baigaan be onlinaar zohion baiguulaach ajilaa

1  |  0
Top