УИХ-ын дарга Г.Занданшатарыг Баянхонгор аймагт ажиллах үед нь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн удирдлагууд, уг төслүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн зүгээс 2021 онд орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн танилцуулгыг хийсэн юм.
Ногоон тэжээл тариалах, Баян-Овоо сумын Шар бүрдний хөндийд малын тэжээлийн үйлдвэр байгуулах төсөл, Оготонтой булаг түйн гол орчмыг үлгэр жишээ тохижуулан амралт зугаалагын орчин болгох зэрэг томоохон төслүүдийг бэлтгэснээ ажлын хэсэг тус бүрээрээ дэлгэрэнгүйгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулж, санал зөвлөгөөг нь сонслоо.
УИХ-ын дарга Энэхүү төслүүдийг ажил болгон амжилттай хэрэгжүүлэх нь чухал. Маш сайн төслүүд болсон байна.Төслийг боловсруулсан залуучууддаа талархал дэвшүүлж, амжилт хүсье.
Төслүүдийн танилцуулгаас харж байхад Хонгор нутгийн хөгжил маш хурдтайгаар урагшлах боломж харагдаж байгаа нь сайшаалтай байна. Зарим төслүүд тухайлбал шинэ суурьшилын бүсийн төлөвлөлтүүдийг эргэн сайн нягталж сайжруулах хэрэгтэйг анхааруулаад төслүүдийг яг ажил болгож хэрэгжүүлэх явцад нь бүхий л талаар дэмжиж ажиллана гэлээ.Тэрээр аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн төлөвлөлт, эдийн засгийн нарийн тооцоо чухлыг дахин дахин анхааруулсан юм.
Уг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бид бүхий л боломж бололцоо хүн хүчээ, хөрөнгө санхүүгийн, эдийн засгийн ямар л боломж байна шавхан дайчлан ажиллах болно гэдгээ аймгийн удирдлагууд энэ үеэр хэлж, Орон сууцны ипотекийн зээлд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм.
Сэтгэгдэл ( 0 )