Хөл хорио тогтоосон хугацаанд QR код хуурамчаар үйлдсэн, хууль бусаар бусдад олгосон гэх гэмт хэргийн шинжтэй нийт 60 гомдол, мэдээлэл прокурорын байгууллагад бүртгэгдсэн байна. Үүнээс 47 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. Мөн гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Дээрх хэргүүдийн дийлэнх нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ.Тиймээс хуурамч QR кодтой холбоотой хэргийн талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Ахлах прокурор Б.Алтанцэцэгээс тодрууллаа
-Хан-Уул дүүргийн прокурорын газар хуурамч QR кодтой холбоотой хэчнээн хэрэгт хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ноос энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн прокурорын газарт хуурамч QR кодтой холбоотой зургаан гэмт хэргийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс хоёр хэргийг шалгаж дуусаагүй байна. Харин нэг гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нэг, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол байна уу?
-Иргэн Б-д холбогдох “QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцсон” гэх эрүүгийн хэрэгт дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд, иргэн Б-г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
-Шүүгдэгчид ямар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн бэ?
-Дээрх хэргийн тухайд шүүгдэгч Б нь гэрийнхээ компьютер дээр Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдож, улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Прокуророос тухайн иргэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.
-Тухайн гэмт хэрэгтэй холбоотойгоор иргэдэд хандаж анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?
-Иргэд QR кодыг хуурамчаар үйлдэн, ашиглаж байгаа үйлдлээ энгийн жижиг зүйл мэт ойлгож байгаа ч энэ нь эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл хэмжээнд үр дагаварт хүргэнэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Улсын онцгой комисс 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих шийдвэр гаргасан. Энэ үед иргэд замын хөдөлгөөнд оролцох зорилгоор аливаа тусгай зөвшөөрөл, албаны үнэмлэх зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхгүй байхыг прокурорын газраас сэрэмжлүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Энэ муусайнууд ард иргэддээ их дээрэлхүү байгаа юм. Юм л бол торгоно, шийтгэнэ гээд л. Тэгсэн мөртлөө жинхэнэ гэмт хэрэгтэн авилгалч, сайд дарга нарт пялдагадана, хэргийг нь дарна. Хогийн гарууд.
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Uunees gadna busad hereg gol ni avilgachiddaa ingej anhaaraach
Adgiin sha\narnyyd bna.
6 bnda
60 гомдол мэдээллээс зөвхөн 2т нь хэрэг бүртгэл нээсэн гэхээр энэ байгууллага яах гэж байгуулагдсан болж байнаа.