Улсын онцгой комиссын шийдвэрээр, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байгаа билээ.
Гамшгаах хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үеэр онцгой байдлын алба, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, гудамж талбай, постуудад хяналт тавин ажиллаж байна.
Эдгээр албан хаагчдаас гадна өнөөдрөөс эхлэн төрийн алба хаагчид мөн эргүүлд гарахаар болсон. 1200 орчим төрийн албан хаагч энэ хугацаанд эргүүлд гарах бөгөөд ажлын цагуудад гурван ээлжээр эргүүл хийж байна.
Өнөөдрөөс эргүүлд гарч буй албан хаагчдын тухайд, олон цагаар гадаа зогссоноос үүдэж даарах, гэр хорооллын айлууд нохойгоо сул тавих, нохойд хөөгдөх зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 7 )
Малнууд аа. нохойгоо уя л даа
Хашаанд байгаа эзэд нь ч нохой нь ч зэрлэг шинжтэй учир нохойгий нь буудаж устга. Эзний нь луудаж унагахад болно.
Хүн рүү дайрч байгаа нохойг шууд бууд
uuruu yaahgej amitan uurluulsiin
Бүх газар хаалттай. Хаана шээж , хүндрэх вэ?
Буугүй эргүүл, харуул байдаг юм уу? Нохойг газар дээр нь буудах хэрэгтэй.
Цагдаа онцгойгийнхон өвлийн улиралд зохицсон зориулалтын хувцастай, харин бусад төрийн алба хаагчдад тийм хувцас бүү хэл гутал ч байхгүй, дээр нь байнга суудаг ажилтай, хүүхэн голцуу байгаа, даарах түүнээс шалтгаалж өвдөх нь баараггүй, за тэгээд хүүхнүүд даараад ойр ойрхон шээс хүрэх цистит тусах ч энүүхэнд шүү,