Монгол Улсын Засгийн газрын 27 дугаар тогтоолын дагуу Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 2021 оны хоёрдугаар сарын 11-ны өдрийн 06.00 цагаас мөн оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн.
Нийслэл хотод хэрэгжиж байгаа хатуу хөл хорионы дэглэмд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 албан хаагч болон тусгай чиг үүргийн байгууллагуудтай хамтран нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )