Нийслэлийн Онцгой комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2021.02.19/ мэдээлэл өглөө.
Өдөрт PCR шинжилгээ авах хүнийг тоог 40 мянгаас дээш гаргахгүй гэсэн чиглэлтэй Эрүүл мэндийн сайдын албан бичиг Нийслэлийн Онцгой комисст ирсэн. Ер нь иргэдийн шинжилгээ өгөх идэвх өндөр байгаа. Яагаад гэхээр хатуу хөл хориог 23-ны өдрөөс суллах, шинжилгээний бичгээ үзүүлээд ажил албандаа явна гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байна. Нэг өрхийн хоёр хүн шинжилгээ өгчихвөл бичгээ үзүүлээд хөдөлгөөнд оролцоно гэсэн ойлголт хүн хувь бүрт байсан.
Засгийн газрын бодлого, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 412.420 өрхийг шинжилгээнд хамруулна. Энэ нь бүх лаборторийн хүчин чадал, ажиллах хүч гээд тооцооллоор энэ сарын 23 гэхэд бүх өрхийг хамруулах юм. Тиймээс иргэд маань нэг өрхөөс нэг л хүн шинжилгээнд хамрагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Шинжилгээ өгчихвөл л бичгээ үзүүлээд чөлөөтэй явах юм байна гэсэн ойлголтын зөрүүнээс болоод ачаалал нэмэгдээд байна.
Мэргэжлийн байгууллага, тэр дундаа ЭМЯ-ныхан ачаалал эрс нэмэгдэж байгаа учраас өдөрт шинжилгээ авах ёстой тухайн тоонд бариулж явахгүй бол бид хүчин чадлаа дийлэхгүй байна гэдэг албан ёсны байр суурь илэрхийлсэн.
МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 3 )
Ene novsh ogcordoggui yum bx daa, end xogoos bolj MU iin zasgiin gazar alga bolchuxood bxad
Ene erguu buhiig zailuulaachee mongolchuudaa Haana uu hiigeed yvj baigaagaa medehgui erguu sta Huuhdiin avtuus haana bna geed super tenegtdeg sta odoo uu yriad bna aa Neg uruhuus 1 hun Chamaas busad n oilgood bna Uur gazar amidardag hayagaa soliogui humuus , uuriin hayag uur ch eh etsegee harj halamjildag hamt baidag geed Chamaas busad n medeed bna chi l erguuteed bna Zailaachee sta
1 URHIIN GEHDEE 2 UUR GAZAR BAIGAA HUMUUS YAAHIIN,UMNUH BURTGELEEREE YAVAJ BAIGAA UCHNUUN HUMUUS BAIGAASHDEE,TER HUMUUS HUN BISH UU??