Reuters: “Рио Тинто” Монголын Засгийн газрын саналыг хүлээн авахад бэлэн

2021 оны 02 сарын 21

Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компани далд уурхайн төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас тавьсан саналын дагуу өөрчлөхөд бэлэн байна гэсэн мэдээллийг “Reuters” агентлаг хоёр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн мэдээллээ.

Далд уурхайн санхүүжилтийг баталсан 2015 оны гэрээ Монгол Улсын Их Хурлаар батлагдаагүй. Тэгвэл “Рио Тинто” Улсын Их Хурлаар батлуулсан шинэ гэрээний дагуу төслийг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа тухай эх сурвалж  “Reuters” агентлагт байр сууриа илэрхийлжээ. Энэ хүрээнд “Рио Тинто” менежментийн төлбөр болон төслийн санхүүжилтийг бүрдүүлж буй зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна гэжээ.

“Рио Тинто” группын зүгээс одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Мөн төслийн санхүүжүүлэгч “Туркойз Хилл”-ийн зүгээс ч байр сууриа илэрхийлээгүй байна.

Тодотгоход, “Рио Тинто” менежментийн төлбөрөө зардлаасаа зургаан хувиар тооцож авдаг.

Төслийн зардал тогтмол нэмэгдэж, гүний уурхайн ашиглалт эхлэх хугацаа улам хойшилсонтой холбоотойгоор Монгол Улсын ногдол ашиг авах хугацаа хойшлоод байхад “Рио Тинто” менежментийн төлбөрөө зардлаасаа зургаан хувиар бүрэн тооцож авч буй нь шүүмж дагуулсан асуудал байдаг.

Хуульч, арбитрч Т.Алтангэрэл энэ талаар хэлэхдээ  “Рио Тинто” энэ төслийг авч явж байгаа гол менежер нь. Төслийн ажил хугацаандаа, төсөвтөө багтаад бүтээн байгуулалтаа хийж байна үгүй байна уу гэдэг цэвэр менежментийн багийн хариуцлага. Иймд энэ асуудлыг ТУЗ-ийн хүрээнд ажлаа хангалтгүй хийж байгаа менежерт төлбөр төлөхгүй байх зэргээр асуудлыг тавьж шийдвэрлэх шаардлагатай. Хэрэв ТУЗ-ийн  хүрээнд нөгөө тал шийдэхгүй байвал асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай. Хэрэв хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдэлд хүрэхгүй байвал үндсэн гэрээндээ өөрчлөлт оруулах саналаа гэрээний дагуу тавьж шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв нөгөө тал асуудлыг шийдвэрлэхгүй байвал Монголын тал олон улсын арбитрт хандан асуудлыг шийдвэрлэх болно. Ийм дэс дарааллаар “Рио Тинто” төслийн менежерт хариуцлага тооцож болно.” хэмээн хэлж байсан юм.

Сануулахад, Монголын Засгийн газраас Оюутолгойн асуудлаар  “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийх ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлан ажилаж эхэлсэн. Ажлын хэсгийн зүгээс  энэ сарын 3-ны өдөр  “Рио Тинто”  группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдтой анхны цахим хурал хийснээ мэдээлсэн. Б.Болдын зүгээс  “Бид бүгд нэг завин дээр байгаа” хэмээн онцолсон тухай Х.Нямбаатар сайд мэдэгдсэн юм.

Б.Болд “Рио Тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныхоо дараа “Монгол Улсын иргэний хувьд Рио Тинто болон Оюутолгой төслийн талаарх ойлголтыг монголчуудад тэр дундаа Засгийн газар, олон нийт, нутгийн иргэд, ханган нийлүүлэгчдэд сайжруулахад нэн тэргүүнд анхаарна.” хэмээн мэдэгдсэн.

Засгийн газраас өгч буй мэдээллээр "Рио Тинто”-гийн хийсэн санхүүгийн тооцооллыг судалж үзэхэд, гүний уурхайн үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан судалгаагаар  Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байна.  Мөн   ашгийн татварыг 2051 он хүртэлх хугацаанд  ердөө дөрвөн жил л төлөхөөр байна гэж буй юм.

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оркын хаан(66.181.189.146) 2021 оны 02 сарын 22

1 тонн ч баяжмал гаргахгүй хориг тавьж байгаад хэлэлцээ хий.

0  |  0
Зочин(202.9.46.255) 2021 оны 02 сарын 22

Гэрээ байгуулах үед авилагын асуудал байсан эсэхийг тодруулсны дараа ярих хэрэгтэй. Тэхдээ ОТ -г судалдаг хүмүүсийг оролцуулахгүй бол ЖДҮ -ийн Нямбаатарт яагаад итгэх ёстой юм бэ? Тэр Болд гэдэг нөхрийг чинь Монголчуудын эсрэг зориуд бэлдсэн юм биш биз.

0  |  0
монгол(139.5.216.90) 2021 оны 02 сарын 22

ЭНЭ БОЛД ГЭХ ХҮН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХ БАРЬСАН ЧИМЭД ГУАЙН ХҮРГЭН БӨГӨӨД МОНГОЛЫН ИЗИНИС ЭЙРВЭЙЗ КОМПАНИЙГ ДАМПУУРУУЛЖ МОБИКОМ КОМПАИЙГ ЯПОНЫ ДАВУУ ХУВЬЦААТАЙ КОМПАНИ БОЛГОН МОНГОЛДОО ГАЙ БОЛСОН ХҮН \nОДОО ОЮУ ТОЛГОЙГ ЯАХ ГЭЖ БАЙГАА БОЛ БОЛГООМЖЛООРОЙ МОНГОЛЧУУД АА

0  |  0
Ss(162.206.137.153) 2021 оны 02 сарын 22

Hooj gargaad Japantai hamtar!!!

0  |  0
ЗОЧИН(64.119.24.241) 2021 оны 02 сарын 22

АВИЛГААР ХИЙГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАЖ АЛДАГДЛАА БАЯЛАГАА ТООЦОЖ ШИНЭЭР ГЭРЭЭ ХИЙХНЭ ЗѲВ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ГАДААДЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙЙГ СОНСОЕ ХУЛГАЙЧ АВИЛГАЧИД ТОДОРХОЙ БОЛМОГЦ ГЭРЭЭ ЦУЦЛАЖ ШИНЭЧЛЬЕ УИХ ХУРАЛ ДОТОР МОЛЬГО ДАМБА ОЧИРТОНГУУД БАЙГАА ШҮҮ

1  |  0
баянжаргал.г.(69.251.251.84) 2021 оны 02 сарын 21

үнэхээр ойлгохгүй байна аа .бизнесийн уул уурхайн гэрээг ямар хүнээр ахлуулаад баигаа юм бэ тэгвэл би үндсэн хуули, шүүхийн тухай хуулийн өөрчлөлт шинэчлэлтийг тани ахлая л даа оюун эрдэнэ ээ нямбаатараа та нар нэг л буруу тииш яваад буруу байрлалд зогсоод байна даа

0  |  0
Зочин (66.181.185.31) 2021 оны 02 сарын 21

Гэрээгээ цуцлах нь зуйтэй болов уу энэ олон жил монголын баялгийг ухаад л бусад херенге оруулагч нарт ашиг гэж маш ихээр тараагаад монголыг еренд оруулж байгаа компани дахиж монголд ашигтай гэрээ хийх уу

0  |  0
Marcus(64.119.20.153) 2021 оны 02 сарын 21

НЯМБААТАРААР АХЛУУЛДАГ НЬ ЯМАРЧ УЧИРТАЙ ИЙН МУНДАГ ЭРДЭМТЭН МЭРГЭД ЗӨГДӨӨ Л БН.. ЭНЭ ТӨР ЗАСАГ БҮТЭХГҮЙ ЭЭ

0  |  0
Зүчин(66.181.161.124) 2021 оны 02 сарын 21

От-н 66-ийг Туркойз Хил, 34%-ийг Монгол улс эзэмшдэг. Туркойзын 51%-ийг Рио Тинто эзэмшдэг, тэгээд л эд гол рольд тоглоод бгаа юм. Тэгээд монголчуудыг монголтой нь байлдуулдаг уламжлжлт аргын дагуу Болдыг Рио Тинто дэмжээд Монголын эсрэг үзэлцүүлэхээр тавилаа гэж ойлгож бн. Монголчууд ч олзонд дуртайдаа, юу л болох болдоо, Эрин сурвалчлагч гадаад дотоодын сэтгүүлч нар л үнэнийг олж мэдээлнэ.

1  |  0
Д(107.77.241.59) 2021 оны 02 сарын 22

энэ үхэж байсан дээрэмчин Баттулга Оюу толгойн тухай ган ч хийхгүй луйварчин

1  |  0
байр суурь(192.82.78.151) 2021 оны 02 сарын 21

Авлиглаар бүтсэн гэрээг шууд цуцлаж алдагдалыг яаралтай зогсоох хэрэгтэй. Гэрээг засах сайжруулах биш шинээр ахиж хийх хэрэнтэй.

1  |  0
Зочин.(64.119.19.8) 2021 оны 02 сарын 21

Өнгөрсөн он жилүүдийн ашгийн татвараа ав.Хувийг 51/49 болго.Бүх орлогыг Монголын банкаараа дамжуул.Нөхөн сэргээлтийн барьцааны 3 тэрбум $Доллар барьцаа ав.Хотоо яаралтай босгууль.Дагуул элeмeнтүүдээ Гэрээндээ нэмэлтээр оруулахаар тусга. Өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж орлого олох гэх мэт шаардлагууд зөндөө байгаа шүү.

1  |  0
харамсалтай(192.82.71.150) 2021 оны 02 сарын 21

ОЮУ толгойн гэрээг шууд цуцлах ёстой. ИНГЭЖ явсаар БАЯЛАГАА ухуулаад дуусна. Монгол өрөнд дарагдана. ХУДЛАА гэрээг өөрчлөх гэсэн хэмээн хэдэн жил болно доо.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 02 сарын 21

Ouytolgoigoos garj baiga tododtgohgyi tsuuvurluj ashigal lyivardaj baigaa baylagiin hovor elmintyydiig yaaagd dyrsahgyi ynelehgyi hayanahgyi bna.Todryylah heregtei mash ih hovor bayalag yngyi nyytsaar hylgaigaar alt. zes nertei yngyi yrsaad.Byh elmintiig ard tymend tailbarla.BOGISKON elmint 1 kilo ni zah zeeld delhiin hansh unuudur 35 mayangan ndollor baigaa shyy.Lyivarchin mapyydiig olon ylsiin shinjeechid avchiryylj shalgyylah heregtei.Dald yyrhain menjimint odoohondoo heregyi ugsunuu shydargaar tootsoio.Aldsanaa avya.Tegeed byh niiteeree heletsej dald yyrhain gereeg shinje

0  |  0
ЗОЧИН(192.82.76.199) 2021 оны 02 сарын 21

ЗӨВХӨН ХҮҮ, МЕНЕЖМЕНТИЙН ЗАРДАЛ ТӨДИЙ ГЭЖ ҮҮ бОЛД ОО? АРАЙ ҮГҮЙ БИЗ. ХАМГИЙН ГОЛ НЬ САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ АСАР ИХ НЭМЭГДЭЭД МОНГОЛД 2051 ОН ХҮРТЭЛ АШИГ ХҮРТЭХГҮЙ. НОГДОЛ АШГАА ТЭР ИХ САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛ ТӨӨХӨД СУУТГААД МОНГОЛД ХҮРТЭЭХГҮЙ ЮМ БИЛЭЭШҮҮДЭЭ. ГОЛ АСУУДАЛ ЭНЭ. НӨГӨӨ ТАЛААР ӨӨРИЙН ГАЗАР НУТГИЙН БАЙЯЛГАА ЗҮГЭЭР НАЙР ТАВИАД УХААД АВААД ЯВ. ТАТВАР ТӨЛӨӨД ХЭРЭГГҮЙ ГЭЖ ХЭЛЭХҮҮ МОНГОЛЫН ТАЛ. ДОТООДЫН ХЭДЭН КОМПАНИА МӨЛЖӨӨД ГАДААДЫН ЭНЭ ЭТГЭЭДЭДИЙГ ТАТВАРГҮЙ ДУРААР ДУРГИУЛАХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮҮ? ГАДААД ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД АДИЛ ТЭГШ ЗАРЧИМ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ШҮҮ

0  |  0
ЗОЧИН(66.181.161.65) 2021 оны 02 сарын 21

ИНГЭХЭД ТЭР БАГА БАНДИ ЧИНЬ МОНГОЛЧУУДИИНХАА ТӨЛӨӨ ЮУ ХИИСЭН ЮМ БЭ ? ТАГ ЧИГ ТВ-Р НЭГ ХАРАХ ЮМСАН ДҮР ТӨРХИИН Ч МАРТЛАА ҮЕЭ ӨНГРӨӨСӨН ӨВГӨН ГЭДГИИН Л МЭДНЭ НӨГӨӨ СҮРХИИ СЭТГҮҮЛЧИД ӨНӨРӨӨ СӨНРӨӨ ЛОДОЙ СОДОЙ НАР АМ НЭЭЛГЭЖ ДӨНГДӨГГҮЙ ЮУ ? БҮТЭЭСЭН ЮМ БАЙВАЛ ӨӨРӨӨС НЬ СОНСОХ ЮМСАН БАЙХГҮЙ БОЛ ХУРДАН ЗАЙЛААСАЙ

1  |  0
Бат(202.9.46.207) 2021 оны 02 сарын 21

Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

0  |  0
болдцэрэн(139.5.219.56) 2021 оны 02 сарын 21

ховор элемэнтийг үнэлж байгаа юу. Хольж хутгаад л алт нь нуугдаад л гараад явчихдаг юм яригдаад байхын

0  |  0
ЗОЧИН(103.57.94.65) 2021 оны 02 сарын 21

САНАЛ: 1.КАЗАКСТАНЫ РИО-ТОЙ ХИЙСЭН АШИГТАЙ ТУРШИЛГЫГ СУДЛАЖ ЖИШГЭЭР ГЭРЭЭ ХИЙХ 2. ГҮНИЙ УУРХАЙД ГАЗРЫН ДООРХИ БАЯЛГАА ҮНЭЛЖ ХѲРѲНГѲ ОРУУЛАЛТ ХИЙХ 3.. ОЮУ ТОЛГОЙТОЙ МАНАЙ АВИЛГАЧДЫН ХИЙЙСЭН ХУЛГАЙГ ГАДААДЫН ШҮҮХЭЭР ТОГТООЛГОЖ УРД ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ МУ АЛДАГДЛАА РТО-ГООР ГАРГУУЛАХ 4.ГЭРЭЭ ХЭЛЦЛИЙН ҮЕД ОЛНЫ АНХААРАЛД ЯРИГДААД БАЙГАА ЗГ УИХ - ЗАРИМ НѲХДИЙГ ХОЛ БАЙЛГАХ ; ТЭМЦЭЛ ХИЙГЭЭД ШУДАРГА АРД ТҮМНЭЭ ГЭСЭН НѲХДИЙГ ГЭРЭЭ ХЭЛЦЛИЙН БАГТАА ЗААВАЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА АНХААРНХ УУ

1  |  0
зочин(49.0.142.158) 2021 оны 02 сарын 21

Үндэслэл муутай өндөр зардал тооцож эцэст нь ганцхан жилд 12 тэрбум $ ашиг олчихож байгаа юм чинь одоо шинэчиллээ гээд тэдэнд алдах юм байхгүй бас ховор металлыг огт оролцуулаагүй гээд байгаа. хэдэн хувиа бодсон эрх мэдэлтнүүдийг нь толгой дараалан аманд нь мөнгө чихээд дуугүй болгосон туршлагатай тул одоо дараагийн залуу үеийг бас гэрээг шинэчлэх толгой чадвар байхгүй дахиад л аманд нь мөнгө чихнэдээ гэж тооцож байгаа байхдаа.

1  |  0
Монголчууд(64.119.18.98) 2021 оны 02 сарын 21

Ямар ч хэрэггүй тэгээд дандаа луйварчид байдаг ерөнхийлөгч гэсэн орон тоог больё

1  |  0
mongol(202.179.27.171) 2021 оны 02 сарын 21

huurtav daa. aa tiim bas avilgalduulav daa

1  |  0
Top