Хуулийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй. Тэгвэл энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн өмгөөлөгч нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа Өмгөөлөгчдийн зүгээс Тагнуулын байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар өмгөөлөгч Д.Баттулга
“2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр БЗД-ын нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Энэхүү бичлэгт нэр бүхий шүүгч нар, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг бичлэг цацагдсан. Энэ нь прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтнууд дагасан байж болзошгүй юм. Тухайн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй байгаа. Тиймээс бичлэгт гарсан эмэгтэйчүүд өмгөөллийн туслалцаа авахаар бидэнд хандсан. Иймд өмгөөлөгчдийн зүгээс ТЕГ-т гомдол гаргалаа. Тухайн эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр, ажлын бус цагаар, маш олон нэр бүхий цагдаа нар гэрээс нь баривчилж, 10 гаруй цаг мэдүүлэг авсан. Ингэхдээ эрүү шүүлт тулгасан байж болзошгүй байгаа юм" гэлээ. Мөн орцны бичлэг үзээд, зохион байгуулалттай гутаан доромжлох нь харамсалтай. Энэ бичлэгт гарсан зарим нь тухайн бичлэгээс болж гэртээ харьж чадахгүй байгаа тухай мэдээлж байсныг та бүхэн харсан байх гэдгийг онцоллоо. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Дансаар мөнгө өгсөн, авсан тухай яригдаад байна. Энэ нь ямар учиртай гүйлгээ юм бэ?
-Дансаар мөнгө шилжүүлсэн тухай яригдаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээр бол тухайн дансны мэдээллийг бүрэн авсан бол цацагдаад байгаа үйл хэрэгтэй холбоотой зүйл биш гэдэг тайлбар өгдөг. Мэдээж энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдох байх. Миний үйлчлүүлэгч бол цахим орчинд ярьж байгаа шиг биеэ үнэлж байгаагүй. Харин үүнийг мөрдөн шалгаж тогтоогоогүй, зөвхөн дансанд орж ирсэн гүйлгээг үндэслэн ингэж дүгнэж байгаа нь харамсалтай гэдэг байр суурьтай байгаа. Нийт дансанд орж гарсан мөнгөн гүйлгээг харах юм бол найзуудын хооронд өгч авсан өр авлага, зээлийн асуудал байсан. Шүүгч нарын зүгээс мөнгө орж ирсэн зүйл байхгүй. Найзуудын хоорондын асуудал гэж тайлбарлаж байгаа. Орлого нь ямар утгатай орж ирсэн, зарлага нь ямар утгатай гарсан тухай харах юм бол тодорхой болно.
-Гэр бүлийн найзууд гэдэг тайлбар яваад байсан. Тухайн бичлэгт хэдэн хүн гэр бүлээрээ уулзсан юм бэ?
-Гэр бүлийн хүмүүс байсан. Хэдэн гэр бүл байсныг би хэлж мэдэхгүй байна. Холбогдох нэр бүхий хүмүүсийг найз нөхдөөрөө уулзаж байхад нь хууль зөрчиж байна гэж ойлгож болохгүй. Зарим хүн хөл хорио тогтоосон үед уулзсан гэж үзээд байгаа. Үүнийг тодруулахад хөл хорио тавиагүй байх цаг хугацаанд уулзсан асуудал юм билээ.
-Тухайн бичлэг СӨХ-ноос цацагдсан уу?
-Зарим хүн СӨХ-өөс цацагдсан бичлэг гэж тайлбарлаж байгаа. СӨХ бол камерын өрөө цоожтой байсан гэдэг тайлбар өгсөн. Тухайн нэр бүхий хүмүүсийн тайлбарлаж байгаагаар шүүгчдийг тагнасан, дагасан, мөрдсөн байж болзошгүй үйл баримт байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Тагнаж мөрдөхгүйгээр яаж илрүүлэх ёстой байсан юм энэ бол анх удаагийн хэрэг биш энэ одоо тэгээд эсвэл хэрэг биш юм уу ингэж явах нь зөв юм уу
Аятайхан тагнуулж чагнуулчихгүй дээ заавал янхандаж байгаагаа тагнуулчих гэждээ
omgoologch aavilga zuuchlagch hiideg vneen
omgoologch bol avilga zuuchlagch hiideg hamgiin adgin hsaarnuud bolsn hvn omgooloh bish horloj hor nairuulj buruutai tald shiidver garguuldag
Ес зуй гэж байх естой заавал биеэ унэлэгч авч байж уулзацгаадаг хорио цээрийн уед ямар шаардлага байнаа
Шудрага ёсны бус МӨНГӨНИЙ ӨМГӨӨЛӨГЧ. ТУСГАЙ ЭРХ АВСАН ҮНДСЭНДЭЭ БИЕЭ ҮНЭЛЭГЧ БАЙНА
өө Новш ийм Шударга бус, Ёс зүйгүй Шүүгч нартай, Хууль завхаруулдаг Хууль Шүүх, Прокурорын байгууллагатай Улс орон Яаж ч Хөгжихөв дээ,
Nuguu pedofiluudif umguuldug hunii erh gej soliordog gaj dontonguudin gar hul
Эргүүтээд бай. Таны наад яриад байгаа тагнасан гэх асуудал бол одоо нөхцөлд бол нэгд биш шүү дээ. Нэгдүгээрт яригдах асуудал бол /одоогийн нөхцөлд/ танай нөхдүүдийн ёс зүйн алдааны асуудал. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй бие биендээ нөлөөлж болзошгүй нөхдүүд нэг дор цуглаад архидаад, завхайрч байгаа нь хараат бус байх, ямар нэгэн нөлөөнд орохгүй байх хуульчийн алтан зарчим алдагдсан явдал юм. Хуульчдийн хамгийн нэн тэргүүний алтан зарчим бол энэ л байх ёстой . Харин тагнасан чагнасан гэх асуудал бол дараагийн асуудал. Тэднийг олоод арга хэмжээ тооцоход асуудал үгүй шүү дээ.