ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр хуралдаж 1 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дүүргийн сонгуулийн хэсэг байгуулах тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд сонгууль зохион байгуулах нийт 42 хэсэг байгуулахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top