ФОТО МЭДЭЭ: Кино театр, караоке, фитнес нээгдсэний дараа

2021 оны 03 сарын 02

Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресторан, фитнес, гоо сайхны газрууд үүдээ нээгээд байна. Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, түр журмын хэрэгжилтийг хангуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа нээсэн аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 125, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 500 улсын байцаагч зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(64.119.25.174) 2021 оны 03 сарын 02

Дэндүү задгай байнаа. Аюултай үе шүү.мутацид орсон вирус ойрхон байна. Хилээ нээж болохгүй. Юун караокё вэ.

0  |  0
иргэн(103.26.195.149) 2021 оны 03 сарын 02

хувь хүмүүс өөрсдөө бас хувийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй

0  |  0
Иргэн(64.119.23.133) 2021 оны 03 сарын 02

Bar Karaoki arai heternee. Karaokid huduuniihun ih ordog.

0  |  0
Top