БАЯНХОНГОР: Сурагчдад зориулж 50 мянган макс олгоно

2021 оны 03 сарын 02
ЕБС-ийн анги танхимд гар ариутгагч, шаардлагатай хүүхдүүдэд зориулж 50  мянган ширхэг маскийг аокомиссийн нөөцөөс олгохоор боллоо
 
Баянхонгор аймгийн Онцгой комиссын өнөөдрийн (2021.03.02) ээлжит хурлаар Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээсэнтэй холбоотой нөхцөл байдал, цаг үеийн шинж чанартай зарим асуудлыг хэлэлцлээ.
 
-Голомтот бүсээс ирж буй иргэдийг УОК-ын тогтоолын дагуу ПГУ (PCR) шинжилгээний хариутай тохиолдолд аймагт нэвтрүүлнэ. Хэрэв шинжилгээ өгсөнөөс хойш 72 цагийн хугацаа өнгөрсөн тохиолдолд түргэвчилсэн оношлуураар сорилд хамруулна.
 
Хот хоорондын зорчигч тээврийн тухайд:
 
-БХР-УБ-БХР чиглэлд 2021.03.03 буюу маргааш оройны 18.00 цагт хот хоорондын зорчигч тээврийн эхний ээлж явж эхэлнэ. Манай аймаг ногоон бүс учраас Улаанбаатар хотруу зорчих иргэд эрүүл мэндийн байгууллагын асуумж бөглөнө.
УБ-БХР чиглэлийн хувьд “Драгон” терминалаас ПГУ (PCR) шинжилгээний хариутай зорчигчийг тээвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулагдсан.
-Зорчигчийн биеийн халуун 37.1 ээс дээш хэмжигдвэл автобусанд суулгахгүй журмыг иргэд анхаарах
- Аймгийн Авто тээврийн төвийн билетийн касс хэвийн ажиллаж эхэлсэн.
-Голомтот бүсээс зорчигч тээвэрлэн ирсэн автобусыг Авто тээврийн төвийн зогсоол дээр хүлээн авч журмын дагуу шинжилгээний хариуг нэр регистрээр тулгасны дараа Эрүүл мэндийн байгууллагаас 7 хоног гэрийн ажиглалтад байх бүртгэлийг хөтөлнө.
-Цаашид зорчигчийн урсгал нэмэгдвэл өглөөний 08.00 цагт, оройны 18.00 цагт өдөрт 2 удаа хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөжээ.
 
 
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор:
 
-Аймгийн БСГ-аас 2021.02.26-ны өдөр МХГ, ЭМГ-ын тархвар судлаач, ОБГазар, Баянхонгор сум зэрэг байгууллагатай хамтран хийсэн үнэлгээгээр манай аймагт коронавируст халдвар тархах эрсдлийг “ӨНДӨР” гэж дүгнэснийг БСГ-ын дарга Ц.Энхтөр танилцууллаа.
-АОК-ийн дарга Д.Мөнхсайхан дээрхи үнэлгээтэй холбоотой санал зөвлөмжийг хэлэлцэх үеэр 50 мянган ширхэг маскийг шаардлагатай (зорилтот бүлгийн) сурагч хүүхдэд тарааж өгөх шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ нэг хүүхдэд нэг сарын хэрэглээг нь хангах тоо ширхэгтэйгээр хүргэхээр тогтов.
-Мөн АОКомиссийн нөөцөд буй гар ариутгагчийн нөөцөөс ЕБСургуулиудад анги бүрт хүртээх байдлаар олгохыг ОБГ-ын дарга Ж.Алтангэрэлд,
-Анги танхимын агаар сэлгэлтийг сайжруулахад шаардлагатай шүүлтүүр тавих саналыг зүйтэй гэж үзээд холбогдох тооцоо судалгааг хийж танилцуулахыг БСГ-ын дарга Ц.Энхтөрд тус бүр үүрэг болголоо.
-Харин зарим сургууль, цэцэрлэг эмчгүй ажиллаж байгаа асуудлыг салбарын даргын хувьд өөрөө судлаж шийдвэрлэх, сургууль орчмын бүсэд хүүхдийг ундны бүлээн усаар хангах ус цэвэршүүлэгчтэй болгох гэсэн саналыг тухайн ЕБ-ын сургууль дотоод нөөц боломжоор нь шийдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
-Улаанбаатар хотоос ар гэрт нь өрхийн гишүүдээс ирсэн эсэх судалгаа хийх, боловсрол соёлын салбарын ажилчдыг пост эргүүлд гарах хуваариас чөлөөлөх, зарим сумдад дотуур байрыг тусгаарлах байр болгон ашиглахыг болиулах зэрэг хүсэлтдээ аймгийн Онцгой байдлын газарт бичгээр саналаа өгч шийдвэрлүүлэхийг зөвлөв.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top