“Гал Үндэстэн” холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүд баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23


 

  Өнгөрсөн шөнө 02 цагт “Гал Үндэстэн” холбооны  Ц.Мөнхбаяр, Н.Самбуу, н.Төмөрбаатар, н.Баатархуяг нарыг  баривчилж нийслэлд авчирчээ. Тэд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны уурхайд үйл ажиллагаа явуулж буй компанийн техник хэрэгсэл рүү буудсан байна. Мөн “Гал үндэстэн” холбооны УЗГ н.Болдбаатарыг өнөө өглөө 08 цагийн үед гэрээс  нь баривчилсан байна.  Одоогийн байдлаар зургаан хүн баригдаад байгаа юм байна. Тус холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдийг ийн баривчилсанд  хөдөлгөөн эвслүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.  Нэгэн зорилготой байдаг Амлалт нэхэх ард түмний холбооноос төлөөлөл болон оролцож байгаа Г.Уянга “Бид эх орныхоо төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс ингэж нэгнийгээ замын дундаас баривчлуулж гээхгүй ” хэмээсэнээс  гадна дэмжигч хөдөлгөөн эвсэлүүд нэгдэж ЦЕГ-т шаардах бичиг хүргэхээр болсон гэнэ. Харин  “Гал үндэстэн”  холбооныхон  гадны техник хэрэгсэл бидний газар нутгийг зөвшөөрөлгүйгээр сэндийчиж байгаа нь гэмт хэрэг биш хэрэг үү гэсэн байр суурьтай байна.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top