Ховд аймаг өвөлжилт хүндэрсэн Баянхонгор аймагт 1070 боодол өвс хандивлажээ

2021 оны 03 сарын 03

Баянхонгор аймгийн зун зуншлага нэн тааруу болж улмаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн. Энэ цаг үед Ховд аймгийн хөдөлмөрч түмэн хонгор нутгийн  малчдад 1070 боодол өвс бэлэглэснийг 03-р сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЗДТГ-ын дарга М.Өнөржаргал нар хүлээж авлаа.

Хүнд хэцүү цагт малчин түмэнд маань сайн сэтгэлийн дэмжлэг илгээсэн Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон тус нутгийн зон олон, мөн  ЗГХЭГ-ын орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар /аймгийн Засаг дарга асан/ нарт хонгор нутгийнхан талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баярлалаа(192.82.71.150) 2021 оны 03 сарын 03

НЭГ нэгэндээ туслах ёстой

0  |  0
Top