“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР авчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05



Монгол Улсын хэмжээнд коронавирусний нийт батлагдсан тохиолдлын тоо 3076 болоод байгаа. Өчигдөр нийт 44 хүний шинжилгээний хариу батлагдсаны дунд “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар багтжээ.

Түүнийг тусгаарласан ба халдвар авсан эх уурхайг тогтоохоор албаныхан ажиллаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн 2-р төвд нийт 657 хүн эмчлэгдэж байгаас 591 хүний биеийн байдал хөнгөн, 57 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд,  хоёр нэн хүнд байдалтай байна.

Халдвар авч, эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч байгаа бөгөөд ялангуяа архаг суурь өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч байгаа гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа юм.

Top