Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна.
Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм.
2020 оны наймдугаар сард НЗДТГ-аас Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн шалгалтаар суурьшлын бүсэд зөрчилтэй 116 барилга байгаа нь тогтоогдсон. Эдгээрээс таван барилгад шүүхийн маргаан үргэлжилж байна. Мөн 33 барилга тусгай хамгаалалттай газар байрладаг. 15 барилгад улсын комисс ажиллаж бол, үлдсэн 63 барилгад мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргахаар хяналт, шалгалт хийж байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 3 )
Барилга нураах яах вэ тусгай хамгаалалтын газар байгаа гэр хорооллын айлууд чинь баас шээсээр бохирдуулж дууслаа сандаг дорж та өглөө 8 цагт зайсангийн гэр хороололд ирж харна уу хувинтай бохироо шууд гудамжинд ил асгана ил баана шээнэ 11 хорооны засаг дарга нь арга хэмжээ авч өгөхгүй бн зайсангийн айлууд 1982 онд бүгд газарт орж айлгүй байсан ганцхан эмнэлгийн ажилтнуудын байр сав үлдсэн тэр айлууд дураараа хашаа хатгаж гэр барьж ой сав газрыг бузарлаж бн нүүлгээчээ
Худлаа. 40, 50 мянгатыг буулгана гэж 20 жил ярьсан. 100 айлыг нүүлгэнэ. Хуучин байрыг буулгана гэж Бат-Үүл ярьж л байсан. хэн ч чадаагүй. Болох ч үгүй.
Одоо л шударга ёс цэгцрэх гээд байна уу даа!