Сураггүй болсон иргэний цогцос уулнаас олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Найзындаа очихоор гараад гурав хоног сураггүй болсон иргэний цогцос олджээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн харьяат 47 настай эрэгтэй гуравдугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байдаг найзындаа очно гэж гараад сураггүй болоод байжээ. Улмаар ар гэрийнхэн нь онцгой байдлын газарт хандсанаар иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу гуравдугаар сарын 5-ны 13:00 цагт “Шижирийн даваа”-ны өврөөс талийгаачийн цогцсыг олсон байна. Улмаар талийгаачийн цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэмбээ Л.(202.21.107.108) 2021 оны 03 сарын 29

Ямар харамсалтай юм бэ?. Энэ үхэж далд орсон үхээрийн ардчиллаас болж Монгол орон сүйрч, Монгол хүмүүс үхэж дууслаа. Тиймээс энэ үхэж далд орсон балиар ардчиллыг ардчилсан намтай нь нэн даруй устгаж хатуу ч гэсэн хариуцлагатай, дэг журамтай нийгэм байгуулцгаая.

0  |  0
Mand(66.181.161.31) 2021 оны 03 сарын 08

Um mani aimar ymaa

0  |  0
Зочин(202.21.108.24) 2021 оны 03 сарын 06

Алаад л байгаа гэж бодож байна.дараа нь амиа хорлосон гээд л...

0  |  0
um ma ni pad me hum(103.26.194.233) 2021 оны 03 сарын 06

um ma ni pad me hum

0  |  0
Зочин(202.9.46.152) 2021 оны 03 сарын 06

ямар ч насны хүн сураггүй алга болж нас барах юм даа.

0  |  0
Top