Тусгаарлах байрны ТӨЛБӨР БУЦААХ, ЗӨРҮҮ АВАХ иргэдийн анхааралд

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэд obeg.sankhuu@gmail.com хаягт хандана. Тус хаяг руу иргэд өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхний хуулбарын хамт илгээх юм байна.

Гадаадаас эх орондоо ирж буй иргэдийг хоёр шатлалтайгаар тусгаарлахаар болоод байгаа ба коронавирусний халдвар мутацид орсон бүсээс ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлана. Бусад орноос ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлахаар болсон. Түүнчлэн өмнө нь хилийн чанадаас ирсэн иргэдийг хоногийн 50 мянган төгрөгийн тарифаар зочид буудал болон сувилалд тусгаарладаг байсан. Гэвч тусгаарлах байрны орчин, үйлчилгээ шүүмжлэл дагуулдаг, иргэд голдог байсан учраас зочид буудлыг гурван шатлалтай болгон, өөрчлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадаас ирж буй иргэд тусгаарлах байраа өөрсдөө сонгох боломжтой болоод байна.

Top