Д.Сумъяабазар: Нийслэлд хатуу хөл хорио тогтоохгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07

Нийслэлийн Онцгой комисс Шуурхай мэдээлэл хийлээ. 

Олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээний газруудад халдвар илэрч байгаатай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр нийслэлийн иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг уриалаад, "Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоохгүй" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. 

Д.СУМЪЯАБАЗАР: 

-Иргэддээ цаг үеийн шуурхай мэдээлэл хүргэе. Улсын драмын эрдмийн театрт тоглож байсан "Анна Каренина" жүжигт оролцсон багаас өнөөдөр нийт 54 тохиолдол бүртгэгдлээ. Найр, цайллага, үзвэр үйлчилгээ зэрэгт очихдоо манай иргэд сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй байна. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод коронавирусний халдварын тоо 40, 50, 60, 70 гэх мэтээр илэрч байна. Оршуулгын ёслолд оролцсон 37 хүнээс өмнө нь халдвар илэрсэн гэх мэтээр олон нийт цугласан арга хэмжээнд очсон иргэдээс халдвар илрэх тохиолдол гарч байна. 

Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөрт зориулсан тоглолт, олон нийтийн арга хэмжээ цөөнгүй болно. Тоглолт хийх гэж байгаа хүмүүст маань нөхцөл байдал сайнгүй байгааг ойлгож байна. Гэхдээ сүүлийн үеийн халдварын тархалтын нөхцөл байдал сайнгүй байгаа учир урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээг түр зогсоох саналыг Нийслэлийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлж байна. Маргааш өглөө 09:00 цагаас Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдах зар ирж байна. Иймд иргэд, олон нийт та бүхэн дээрх тоглолтыг үзсэн бол гэртээ байж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаарай гэж зөвлөмөөр байна. Хүн бүр дор бүрээ сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүсэж байна.

Хөл хорио цуцлагдаж, хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр халдварын тоо нэмэгдэж байгаа. Энэ бүхэнд та бүхэн бухимдаж, айж сандрахгүй байхыг хүсье. Магадлалаараа халдварын тоо нэмэгдэнэ гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан маань сануулж байсан. Гол нь иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж, өөрсдөдөө болон бусдад хяналт тавьж, халдварыг таслан зогсоох өдөр тутмын үйл ажиллагаанд ухамсартайгаар хандаасай гэж итгэж, найдаж, хүсэж байна.

Халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор, нөгөөтэйгүүр Онцгой комисс, Шуурхай штабаас мэдээлэл хийхээр иргэд маань "Хотоос орох, гарах хөдөлгөөнийг хаах нь. Ахиад хатуу хөл хорио тогтоох нь" гэж ярьж, бичиж байна. Хатуу хөл хорио тогтоохгүй. Уламжлалт найр, одонгийн найр, гэр бүлийн цайллага гэх мэт зүйлсийг иргэд маань өөрсдөө тэвчиж, дараагийн сайн өдрүүдийг хүлээж хийх зэргээр зохицуулж болно. Урлагийн салбарынхан маань удаан хугацаанд үйл ажиллагаа зогсоосон тул тэднийгээ тодорхой хэмжээнд дэмжиж, үйл ажиллагаагаа эхлэх боломжийг нээсэн. Гэхдээ тэд маань вакцинжуулалт жигдэрсний дараа үйл ажиллагаагаа хэвийн явуулах чиглэлд өөрсдийн үйл ажиллагааг мөн уялдуулбал сайн байна. Төр, иргэн, аж ахуйн нэгж гэсэн гурвалсан холбоогоор бие биедээ хяналт тавьж, бүх зүйлийг хэвийн байдалд оруулахын төлөө хамтарч ажиллахыг та бүхнээсээ хүсэж байна. Миний хувьд Улаанбаатар хотод дахин хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л(66.181.161.21) 2021 оны 03 сарын 08

Энэ хүн зайлчихвал короно арилана

0  |  0
иргэн (202.179.26.86) 2021 оны 03 сарын 08

Сумьяабазар Огцорооо, Дүнхүү толгой,

0  |  0
Зочин(103.212.117.119) 2021 оны 03 сарын 08

Чам шиг юм шийддэг асуудал биш байхаа.Эртхэн шиг гай болохоор зай болж үздээ.

0  |  0
Zochin(202.126.88.148) 2021 оны 03 сарын 08

Ene hotiin darga neg l bishee.

0  |  0
Хүрэлсүхийн тоилолт:(139.5.219.228) 2021 оны 03 сарын 08

Уснаас хуурай гарах гээд улайрчихдаг гар байна даа. УОК,ЭМЯ-ны шийдвэр бүрийг эсэргүүцээд байсан санаа нэг байсан бол өдийд хумидагаа хумиад ажил амьдарлаа жигдэлчих байлаа. Хүрэлсүх болон МАН Сум даргад их л өртэй байсан бололтой халж чадахгүй өөрөө яваад өгөхийг бодоход. Амөрсайхан ч халдваргүйжүүлэлтт сайн хийж байсан шүү

1  |  0
энхээ(103.229.123.251) 2021 оны 03 сарын 08

Хотод ч халдвар тархах нь нийтлэг болж ээ?Одоо яая гэ вэ?Хориог цуцлахыг үнэндээ цөөн тооны нэр бүхий хэдэн нөхөд л олон түмний нэр барьж амьдрал хэцүүдлээ,засгийн газар ард түмнээ боймлож байна эдийн засгаа унаглаа,муу ажиллаж байна гэж элдвээр нь хэлж шаардаж байгаад л ийм байдалд хүргэлээ.Засаг нь засаг олон түмнээ бодохгүй хэдэн нөхдийн шаардлагад бууж өгч л байдаг.

0  |  0
Иргэн(64.119.27.245) 2021 оны 03 сарын 08

Энэ балай амьтны хатуу байр суурь яахав ээ. Цаана чинь халдвар дийлдэхээ болино. Жаахан боловсрол, мэдлэгтэй хүмүүсээр удирдуулмаар юм аа энэ хотыг.

0  |  0
зочин(183.13.213.33) 2021 оны 03 сарын 08

Тоглолт зугаа цэнгээгээ больмоор байна это тахал олноор цуглаад ийм ондор хурдтай тархаж байна хуний эрх мэрх гэж тэнэгтээд байвал 3 н саяуулаа талийж мэднэ амьд явмаар байна ш Дэ зоригтой арга хэмжээ авалдаа

0  |  0
Төр(202.9.40.1) 2021 оны 03 сарын 08

Ер нь монголчууд бид хатуу чанга дэглэм сахиулж байж аливаа зүйлд арай гайгүй цэгцэрдэг ард түмэн шүү үүнийг түүх гэрчилнэ.

1  |  0
Z(202.9.46.161) 2021 оны 03 сарын 08

Улсын драмын эрдмийн корона театрын захиргаа болон жүжигчид, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс өнөөдөр (2021.03.07) халдвар илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна

1  |  0
Уншигч(66.181.183.114) 2021 оны 03 сарын 08

Сумъяабазар хотын дөрга болсноос хойш корона ч задгай тардаг боллоо. Хурдхан коронатай нь зайлуулмаар байнаа

1  |  1
Зочин(64.119.18.48) 2021 оны 03 сарын 08

Зарим нэгэн заримдаг нөхдүүд энэ өвчнийг зүгээр нэг шоу энгийн ханиад гэх маягтай юм ярьж хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж байна.Дэлхий нийтээр энэ өвчинд нэрвэгдээд олон мянган хүн талийгаад байхад яасан юм ойлгодоггүй дүүрчихсэн хүмүүс вэ.Дээр нь энэ их наргиан цэнгээн зохион байгуулж, архи дарс уусан ”тэнэг дурак”-ууд хууль журам байдаг бол хашраах юмсан...

2  |  0
Зочин(192.82.68.33) 2021 оны 03 сарын 08

Нийгмийг хамарсан тахал өвчинг дарах ганц шалгарсан арга хөл хорио, ард иргэдээ бодсон ухаалаг удирдагч хөл хорино, сандал ширээтэй зууралдан нэр төр хөөсөн нөхдүүд хөл хорихгүй сул тавина. Эцсийн үр дүн нь хичнээн хүний амиар дүгнэгдэх бол?

2  |  2
zochin(202.179.25.87) 2021 оны 03 сарын 08

chinii bodlogogui uil yvdalaas mongolchuud suirlee shuu idoo ogtsor

2  |  0
иргэн(192.82.75.121) 2021 оны 03 сарын 08

Өнгөрсөн борооны дараа цув нөмрөхөө больмоор юм.Урлагын тоглолтоо цуцлаж чадахгүй вирус тархалт ихэслээ.Бөх хүний толгой ер нь яаж ажилдаг юм бэ ягаад ч хотын дарга хийх хүн биш юм.Ямар их алдаатай шийдвэр гаргаж байсныг нь бид мэдсээр байж ингээд л Сумьяабазар гэдэг хүнийг хараад суух уу.

2  |  2
Top