“Анна Каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэлжээ.
Гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг, соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан. Тэгвэл 13:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Улаанбаатар паласын зүгээс мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. Их наяд эвент холл-д болох "Мотив" хамтлагийн тоглолт ч мөн цуцлагдсан байна.
Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 6 )
Хүүхдүүдийнхээ нийгэмд оролцох боловсролыг нь 100хувь хаачаад өөрсдөө ичихгүй тоглолт яриад шал домбоо\nтэгээд сургууль нээнэ гэхээр эргүүтэж эрүүл л байвал гэж орж ирдэг малнууд бүгд зайлаасай\nөөрсдөө зах махаараа явж тэнээд явжыж
hotiin darga uneheer muu ajillaj bna uzver uilchilgeeg neeh ert bna shu dee neg hun haldvar avahdad hichneen hor urshigtai bgaag oilogdogui ym uu hotiin darga
3 тасалбар зарагдсан гэсэн үү. Үгүй ш дээ тийм олон зарагдаагүй 1 л тасалбар зарагдсан байсныг буцаасан гэжээнэ лээ.
3 -хан тасалбар зарагдсан юм . Цуцлахгүй бол шатна ш дээ
Хотын дарга муу ажилладаг.Суудлаа өг.Буруу шийдвэр өөрөө гаргасан.
Хотын дарга иргэдийн хуралынхан ажлаа хийж чадахгүй нь тодорхой болсон учир ажлаа өгөлдөө.Сонгуулиар хэлсэн амлалт чинь худлаа болсрн.Гадаа гараад иргэдээс өөрсдийгөө асуу. Зодуулваа ийм л болсон байгаа шүү.Дүүрэгүүд чинь бүр долоон дор.Юм асуухаар урдаас зуудаг нохойноос дор харицана.Энэ сайн ажиллаж бхйгаагийн шинж үү.