Т.Хүрэлбат: Т.Чимгээгийн охины ослыг тагнуулынхан зохион байгуулсан гэж харддаг

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа. 


-Ерөнхий сайд саяхан Т.Чимгээтэй очиж уулзсан. Үүнээс хойш түүнийг суллах байх гэсэн бодол хүмүүст төрөөд байна?

-Эрүүдэн шүүсэн баримтыг гурван сая монголчууд бүгдээрээ үзсэн. Хэнд ч ойлгомжтой ийм баримт байхад үүнийг шүүж чадахгүй хоёр жил болж байна. Тийм учраас шүүхээс нааштай хариу гарна гэдэгт итгэхээ байсан. Эрүүдэн шүүсэн хүмүүсээ батлан даалтад гаргачихсан хэрнээ нөгөө хүмүүсээ одоо болтол шоронд байлгасаар л байгаа.

-Та бүхний дараагийн авах арга хэмжээ юу байх вэ?

-Ер нь бол эд нарт итгэх итгэл үлдсэнгүй. Тиймээс болохгүй бол өлсгөлөн зарлана. Мөрөөрөө явж байсан хүнийг хүн алсан гээд ял өгчихлөө. Нотлох баримт байхгүй юм шүү дээ, уг нь бол.

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 


-Т.Чимгээгийн нэг хүүхэд нь зуурдаар нас барчихсан. Ар гэр нь өнөөдөр ямар байдалтай байгаа вэ?

-Манай Т.Чимгээ гурван хүүхэдтэй байсан. Нэг хүүхэд нь зуурдаар нас барсан. Би бол энэ осолд тагнуулынхныг харддаг. Яагаад гэхээр “Энэ хэргээ хүлээчихсэн бол ийм юм болохгүй байсан шүү” гэж хэлсэн байдаг.

-Охиноо нас барсныг сүүлд нь мэдсэн үү?

-Бид нар бол өөрт нь хэлэлгүй нууцалж байсан. Гэвч тагнуулынхан өөрсдөө Т.Чимгээд энэ тухай хэлсэн юм билээ. Сэтгэлзүйгээр нь дарамтлахын тулд үүнийг хэлсэн гэж боддог. Бид нар чинь эхээс есүүлээ. Тэд нараас маань сүүлдээ хууль бусаар ч хамаагүй тэмцье гэдэг яриа хүртэл гарч байна.

-Т.Чимгээ нөхөртөө хэлэхдээ “Нэг юм өөрт нь уулгасан. Удалгүй ухаан алдсан” гэсэн байдаг. Энэ талаар таны мэдэх юм байна уу?

-Т.Чимгээг барьсны дараа нөхрийг нь бас 14 хоног хорьсон. Тэгэхдээ ухаангүй болгочихсон байгаа бичлэгээ нөхөрт нь үзүүлсэн юм билээ. Б.Содномдаржаа ч гэсэн хэлсэн байдаг шүү дээ, өөрт нь юм тарьсан, өөрийн мэдэлгүй яриад байдаг гэж ярьсан. Тэгэхээр энэ бол магадгүй зүйл.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.88.45) 2021 оны 03 сарын 14

Хүний ах аргагүй л мөн дөө. Иргэд залуучууд үнэхээр тэнэг идэвхгүй байнадаа

0  |  0
Зочин(202.9.46.143) 2021 оны 03 сарын 13

Хятадын тагнуулч Нямдорж юу ч хийнэ шүүү

0  |  0
Zochin(202.126.90.61) 2021 оны 03 сарын 13

Eeljit shoy.shorond olon emegtei horigdol bii. Tedentei yagaad yylzahgvi gantsahan chimgee gej. Ontsloj vzeh shaltgaantai um bol sullaach.hooson naidlaga turvvlj erhiig n hvndetgedeg um yy.

0  |  0
Баатар(94.214.181.162) 2021 оны 03 сарын 14

Яагаад Нямдорж гэж хүн өөрийгөө шудрага ёс гээд монголын төрийн манаач тагнуулын байгуудлагыг прокурорыг хэргэлдэг арга техник хамаг юмыг нь илтэд гуйвуулан гэмт хэрэгтнүүдийг өмгөөлөөд байна. Хэрэв Чимгээ алаагүйг нь мэпэж байгаа бол жинхэнэ алсан хүнийг Нямдорж мэдэж байгаа гэсэн үг. Тэр хүн бол Нямдоржийн гүйцэтгэгч гэсэн үг. Нэг бол Чимгээ биш бол Нясдоржийн өөрийнх нь гүйцэтгэгч. Энэ хэргээр маш олон хүнийг барьцаалж маш олон жил сайд хийсэн УИХ д гарсан хүн бол ганцхан Нямдорж

1  |  1
Баатар(94.214.181.162) 2021 оны 03 сарын 14

Монгол улсын тусгаар тогтнолын манаач тагнуулын байгууллага болохоос тагнуул хулгайч Нямдорж биш. Нямдорж юуны учир үхэн хатан алуурчидыг өмөөрнөв. Тэр захиалагч байх бараг 100% магадлалтай

2  |  1
mn(202.131.243.186) 2021 оны 03 сарын 14

Ялзарсан нийгэм

1  |  1
Batuul(59.17.66.227) 2021 оны 03 сарын 14

Turiinii boos tolgoid garahaar ard tumeniig iim bologdog ym bna

3  |  0
Top