Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллахдаа мөрдөх ажиллагаандаа эрүүдэн шүүсэн асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд Т.Чимгээг мансууруулж, нүцгэн зургийг нь авч, бичлэг хийж хурууны хээ зэргийг нь авсан нотлох баримтыг нууцаас гаргажээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр (2021.03.10) мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар АТГ, ШШГЕГ, ТЕГ, прокурорын холбогдох хүмүүст хэрэг үүсээд шүүхийн шатанд явж байна. Зургаан удаа шүүх хурал болж Дээд шүүхээс удаа дараа буцсан. Хоёр жилийн хугацаанд шийдэгдээгүй явж байна. Монголын шүүх Б.Хурц нарын хүмүүст дийлдэж, энэ эрүүдэн шүүсэн буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна гэсэн үг. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Нэгэнт ард түмэн харсан хэргийг шийдэх ёстой гэдэг үндсэн дээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Ерөнхий сайд хорих ангид очиж Т.Чимгээтэй уулзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41-ийн нэгд шүүгч, прокурор мөрдөгч илтэд хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол шийдвэр хүчингүй болно гэсэн байдаг. Хууль зөрчсөн нь илт байсан. Одоо энэ бичлэг дээр Т.Чимгээг тун бага согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мансуурч ухаангүй болоход нүцгэлж бичлэг хийж хурууны хээ зэргийг нь авсан байгаа. Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Цаашид Монгол Улсад эрүүдэн шүүх үйл явдал гаргахгүй байхыг бид хуульчилж, ял шийтгэлийг нь чангалах хэрэгтэй гэж үзэж байгаа.
Зарим хэвлэлд Ерөнхий сайд, биднийг Т.Чимгээ, Б.Содномдаржаатай холбоотой хэргээр шоудаж байна гэж шүүмжилж байгаа. 2017 онд Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ бид яг үүнийг л ярьж байсан. Хууль хүчний байгууллагыг цэвэр ажиллуулах ёстой гэдэг асуудлыг тавьсан. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Шүүхийн хуулиудыг өөрчилсөн. Сая нэгдүгээр сард янз бүрийн саад тотгорыг туулж байж батлагдлаа. Гэтэл энэ хуулийг шүүх байгууллага биелүүлэхгүй байна. Зарим хүн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг суллаач гэж байна. Бид Үндсэн хуульт байгуулалтай улс. Гагцхүү хуульд захирагдах ёстой. Шүүхэд Засгийн газар нөлөөлөх, шүүхийн гаргасан шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгох ямар ч эрх байхгүй. Харин бид үүргээ биелүүлэхийн тулд олон нийтийн анхаарлын төвд шилжүүлж байгаа юм” гэв.
Мөн асуултад хариулах үедээ тэрбээр “2019 оны гуравдугаар сарын 16-нд гарсан Засгийн газрын тогтоолоор Төв аймгийн урьдчилан хорих төвд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдсэн бичлэгийг ил болгосон. Та бүхэн тухайн бичлэгийг үзэж байсан байх. Өнөөдөр (өчигдөр) Т.Чимгээгээс миний нэр дээр өргөдөл ирсэн. Хоёр утгатай зүйл ирж байгаа юм. Нэгдүгээрт, “Тэрэлж” гэх зочид буудалд миний эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг хэсэгчилж, нүүрийг маань бүдэгрүүлж гаргаж өгнө үү, хоёрдугаарт намайг хоригдож байхад миний охин амиа алдсан хэргийг шалгаж өгнө үү гэсэн. Үүнийг ТЕГ-т тавьж ТЕГ-аас ил болгоё гэж Засгийн газрын хуралд оруулж ирсэн юм. Нууцад хамаарах ямар мэдээллийг ил болгохыг Засгийн газарт Тагнуулын ерөнхий газар оруулна гэсэн хуультай байгаа” гэлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Монголын шүүх авилгын сүлжээнд жинхэгэ утгаар нь оржээ.Одоо энэ авилгачин шүүх прокурорууд хуулийг маш бүдүүлгээр зөрчөөд хууль бус үйлдлээ хуулиар хаацайлж хамгаалдаг болжээ.Авилгачдын гаргасан шүүхийн тогтоолоор гэмгүй хүнийг хорьж яллачихаад хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолыг хэнч өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалтыг ашиглан гэмтнүүд нь өөрийгөө хамгаалж байна. Чимгээ Содномдаржаа нарын талаар баримт цуглуулах биш Амгаланбаатарын худал мэдүүлэгт тааруулан хуурамч баримт бий болгосон байна.Энэ бол шившиг.
Х.Нямбаатар: ”Монголын шүүх Б.Хурц нарын хүмүүст дийлдэж, яргын хэргийг шийдэлгүй өнөөдрийг хүрч байна” гэж зарласан нь 1. шүүх мафийн гарт орж ажиллах чадамжгүй болсныг, 2. төр засаг энэ мэтийн бусармаг зүйлийг яаж ч чадахгүй дийлэхээ больж сульдаж хүчгүй босныг , 3. эрүүдэн шүүх замаар хэн нэгнийг хэрэгтэн болгож хэлмэгдүүлдэг байдал цаашид үргэлжилнэ гэдгийг төр засаг нь хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй үйлдэл боллоо...ийм шүүхтэйгээ 21-р зууныг дуусгах уу !!!!!!!!!!!!!!!
Нямдорж хэргийгилэруулж шоронгоос султана гэж яриад байсан. Одоо арын нууц ноентон хутган уймуулэгч брлоод суужбайна\n Энэ бол . Хурэлсух . Оюунэрдэнэ хоерыг шоу. Нямбаатар гар хол нь бологч. Ман торийн эрхийг атгаж байсан уеууд шуу дээ.
Яргын хэрэг ганц Чимэгээгээр зогсохгүй , Зоригын хэргээр далимдуулж олон хүнийг яргалсан. Батсүх , Дамиран ,Содномдаржаа нарыг яргалан хэлмэгдүүлсэн нь төрийн байгууллагууд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болж байх шиг байна.
ОЛОН ЗУУН ХАВТАСТ ХЭРЭГ ОЛОН АРВАН ХУУЛИИН АЖИЛТАНУУДИИН НӨР ИХ ХӨДӨЛМӨР ГУРВАН ШАТНЫ ШҮҮХИИН ШИИДВЭР ОДОО ТЭГЭЭД ЭНЭ БҮГДИИГ ҮГҮЙСГЭЭД СУУЖ БАЙГАА ХӨГШИН ЗАЛУУ ХОЁР НЯМКАД ЭРҮҮЛ УХААН БНА УУ ? ТЭР БАТ ЗАНДАН БОЛД ХОЁР ЧИНЬ ҮНЭНЭЭСЭЭ САНАА ЗОВООД ӨРӨВДӨӨД БАЙСАН ЮМ БОЛ ОРДОНД Ч БАЙ ГУДАМДАА ЧБАЙ ӨДИИД ДУУГАРЧ Л БАЙХ ЁСТОЙ БИШ ЮМУУ ГЭТЭЛ ТАГ ЧИГ НЯМДОРЖ Ч ЯЛГААГҮЙ СОНГУУЛЬД ЯЛАГДЧИХААД НЭГ ХЭСЭГ ХЭЛГҮЙ БОЛСОН ГҮЙ ТЭГЭЭД ЭНИИГ СОНГУУЛИИН ӨМНӨХ ШОУ ГЭХГҮЙ ӨӨР ЮУГ С Ө Ш ГЭХИИМБЭ ???
songuuliin omnoch show schuudee bid itgechgui !!! , chaldvar ichdeed zovj bna schuu!! , ajillaa chiigeechee
Энэ хууль зүй сайд ерөнхийлөгч,зг,уих-н дунд их яс хаяж хагаралдуулах юмаа
Хүрэлсүх энэ хэргииг илрүүлнэ гэж гарч ирнэ гэж боджээ\nЕрөнхиилөгч хэрэг илрүүлдэг хүн биш
Дахиад сонгуулиин өмнө энэ хэргээр шоудаад эхэлж байгаа нь илэрхии шүү дээ\nзорилго нь БАТТУЛГА энэ хэргииг тоохгүй байна ХҮРЭЛСҮХ гарч ирж илрүүлнэ гэдэг шоу юм байна\nЁРӨНХИИЛӨГЧ хэрэг илрүүлдэг хүн биш юм Хуулиин байгууллагын хиидэг ажил Шүүх хжэргииг шиидсэн прокурор зөвшөөрсөн\nНямка энэ хэргииг илрүүлэхгүй байж өөрөө шоудаж албан тушаалтай байдаг иим л жүжиг хорин жил явж байна Шүүхиин тогтоол бусад баримтыг ил болгохыг шаардацгаая Алиин болгон Нямдоржиин тоглоом болох вэ ард иргэд