Улаанбаатар хотод коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс өчигдөр буюу гуравдугаар сарын 13-нд хуралдаж, гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 15-ны өдрөөс нийслэл Улаанбаатарт зохион байгуулах байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа.
Нөхцөл байдал хэвийн болсон тухайн үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дахин мэдээлнэ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 1 )
Dund shatnii zavxarsan ajil xiidvvldeg avilga avdag nudvvdiig ajlaa xiij bgaag sain shalgax xeregtei yu ch medehgvmuryuu neg xyrgan darga yalzarsan tur dendej bna shvv xvnd syrtal deed zereg bolson xvntei soyltoi xaritsax xariltsaanii shalgalt avmaar yum