Нийслэлийн онцгой комиссоос ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас 17:30 минутаас хэвлэлийн бага хурал зарлалаа. 

Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр (2021.03.13) болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиулсан.

Үүнтэй уялдуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын даргын захирамж гаргажээ. Энэ талаар хэвлэлийн хурлын үеэр танилцуулах юм байна. 

Top