Хан-Уул дүүрэгт байрлах тусгаарлах байранд нэг хүн нас баржээ.
Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Монголика” амралтын газарт тусгаарлалтад байсан 77 настай эмэгтэй нас барсан байна. Талийгаач нь халдвартай иргэний нэгдүгээр хавьтагчаар тогтоогдон, гуравдугаар сарын 10-ны өдөр тусгаарлалтад ороод байжээ.
Талийгаачийн цогцсыг ХӨСҮТ рүү хүргэсэн бөгөөд цогцсоос коронавирусний шинжилгээ аваад байгаа аж. Урьдчилсан байдлаар талийгаач нь хууч өвчний улмаас нас барсан байж болзошгүй гэж үзэж байгаа ба халдварын шинжилгээний хариу гарсны дараа нас барсан шалтгаан тодорхой болно гэх мэдээллийг албаныхан өгч байна.
Сэтгэгдэл ( 2 )
Тусгаарлах байр байнга л асуудал дагуулж бна анхаараач халдвар тусгаарлах байрнаас алдагдсан одоо хүн нас барлаа
75,76,77 насныхныг сайн асарч халамжлах ёстой. Тэгэж чадаагүйн улмаас нас барсан байж магад. Хэрэв тийм бол Монголика хүн амины хэрэгт холбогдоно.