Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 7 хоног гэрт нь тусгаарлана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Тусгаарлах байр болон гэрийн ажиглалтын хугацааны талаарх мэдээлэл хүргэе. 

Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна. Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлана.
 

1. Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад 4 хоног тусгаарлана.

2. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлана.

3. Халдварын голомтод бүс нутгаас ирсэн, халдварын голомтод ажилласан албан хаагч, ажилтан, иргэн гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.

4. Халдвар бүртгэгдээгүй бүс нутагт халдварын голомтод бүс нутгаас ирж ажилласан албан хаагч, ажилтантай хамт ажилласан хүнийг 7 хоног тухайн орон нутагт нь ажиглана.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.18) 2021 оны 03 сарын 15

Агуулга нь гарчигаасаа өөр юм байна.

0  |  0
Засаг(202.179.27.171) 2021 оны 03 сарын 15

Монгол хүн золбин төлөвшилтэй учир гэрт нь тусгаарлалтаар тэр гэр бүл бүрмөсөн өвчин тусч сүйрнэ. Харж л байгаарай. Хариуцлага, сахилга бат байхгүй хүний нүд хуурөх сэтгэлгээтэй тэнэмэл золбинчууд чадахгүй.

0  |  0
Top