Зүсээ хувиргасан "Эко алтан заамар"-ын АЖИЛТНААС ХАЛДВАР ИЛЭРСЭН ч хав даржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Одоогоос хоёр жилийн өмнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Эко алтан заамар" ХХК-ийн ажлын талбайд осол гарч, дөрвөн хүн амиа алдсан байдаг. Түүнээс 10 сарын дараа осол болж, дахин нэг иргэн амиа алдсан билээ. 

Үүнээс улбаалж тус компанийнхан "Эко алтан заамар" нэрээ өөрчилж, "Бүрдэл майнинг" болгосон.

Тэгвэл "Бүрдэл майнинг" болгон өөрчилсөн "Эко алтан заамар"-ын уурхайн ажилтнаас өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдвар илэрчээ. Харамсалтай нь, тус компанийнхан халдварын тохиолдлоо "хав дарж", олон нийтэд өнөөг хэр нь мэдээлэхээс татгалзаж, үгүйсгэж байсан юм.

Болсон явдлыг нэгэнт нуух аргагүй тул Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр өчигдөр /2015.03.15/ А/59 тоот захирамж гаргажээ. Захирамжид Булган аймгийн Бүрэгхангай сум болон Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрийг дамнасан газар нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Бүрдэл майнинг" ХХК-ийн уурхайн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн гэдгийг тодотгож өгсөн байна. 

Өөрөөр хэлбэл, "Бүрдэл майнинг" ХХК-ийн Бүрэгхангай талын уурхайд ажиллаж байсан ажилтнаас халдвар илэрсэн тул халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор НЭГ, ХОЁРДУГААР ХАВЬТАЛ болсон сумын иргэдийн шинжилгээний хариу гарч, холбогдох арга хэмжээг авч дуустал сургууль, цэцэрлэгийн танхимаар хичээллэх үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр зогсоож байгаагаа Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр захирамждаа онцолжээ. 

Түүнтэй холбогдож энэ талаар тодруулахад "Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайн ажилтнаас халдвар илэрсэн. Түүнээс манай нутгаас илрээгүй. Бид халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна" гэх тайлбар өглөө. 

Ёстой л "Муу нэрийг хусавч арилахгүй" гэдэг шиг "Эко алтан заамар" нэрээ өөрчилж, зүсээ хувиргасан ч балаг нь дуусахгүй бололтой. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сссс(202.126.88.200) 2021 оны 03 сарын 21

өөр бас тохилдлуудаа эууж бна

0  |  1
Зочин(202.9.40.42) 2021 оны 03 сарын 17

Энэ компани газрыг арай л гомдмоор сүйтгэдэг шүү. Авилга өгөхдөө сайн гэж. Эрх мэдэлтэй, хэл амтай хүмүүсийн амыг мөнгөөр нам таглаж байгаа юм даа

0  |  0
ХАРААЛ(64.119.26.161) 2021 оны 03 сарын 16

ХАРААЛ

0  |  0
fnortjpgrkmfv(64.119.26.161) 2021 оны 03 сарын 16

fbhs nmf wpdl;

0  |  0
мо(66.181.161.17) 2021 оны 03 сарын 16

алтны хараал

0  |  0
Top