Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албатай хамтран тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлэх арга хэмжээ, өнөөгийн байдал зэрэг мэдээлэл, санал солилцох зөвлөлдөх уулзалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөлдөх уулзалтанд ОББҮХ-ны нарийн бичгийн дарга Б.Алтанзул, НЗД-ын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, НЗД-ын Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны ахлах шинжээч Д.Даваабаяр, Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн А.Батчулуун, Ашигт малтмал, газрын тосны газар УУГЛаб-ын шинжээч Д.Дагвасүрэн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын АЧХ-ын хэлтсийн дарга Н.Нарангэрэл, болон ЖАЙКА, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагуудын нийт 38 төлөөлөл оролцлоо.
Уулзалтанд ОББҮХ-ны нарийн бичгийн дарга Б.Алтанзул, НЗД-ын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, НЗД-ын Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны ахлах шинжээч Д.Даваабаяр, Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн А.Батчулуун, Ашигт малтмал, газрын тосны газар УУГЛаб-ын шинжээч Д.Дагвасүрэн нар авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй утаа, түгжрэлийг бууруулах шийдэл болон дизель, бензин түлшний чанарын хяналтын талаарх илтгэлүүд танилцууллаа. Хурлаар ОББҮХ-ны дарга Б.Алтанзул, ЗТХЯ-ын газрын арга Ч.Чулуунбат, НАБТГ-ын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяр нар хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах, бодлогын баримт бичиг боловсруулах талаар ажлын хэсгийг өргөжүүлэн байгуулах зэрэг саналуудыг гаргалаа.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн уулзалтын талаар санал нэгтгэн үр дүнтэй хамтран ажиллахыг зөвлөгөөнд оролцогчдод уриалж, энэхүү уулзалтад тавьсан илтгэлүүдээс холбогдох санал дүгнэлтийг нэгтгэн уулзалтанд орлцогчдод танилцуулах үүрэг чиглэл өглөө.
Эх сурвалж: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар
Сэтгэгдэл ( 0 )