АРХАНГАЙ: Батлагдсан хүний ойрын хавьтал болох гурван иргэнийг тусгаарлалаа

2021 оны 03 сарын 21

Архангай аймгийн Онцгой комиссоос дараах мэдээллийг өглөө.


Завхан аймгаас Архангай аймгаар дайран Улаанбаатарт 3 дугаар сарын 13-ны өдөр, 3 дугаар сарын 15-ны өдөр очсон 2 тээврийн жолооч Улаанбаатарт 3 дугаар сарын 17-нд шинжилгээ өгөөд 19-нд шинжилгээний хариу эерэг гарсан мэдээллийг авлаа. Улмаар тандалт судалгааг шуурхай хийхэд Ихтамир сумын Отгонтэнгэр цайны газар, аймгийн төвийн Буян ресторанд хооллосон байна. Тус хоёр жолоочид үйлчилсэн дээрх газруудын 4 ажилтанд түргэвчилсэн шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан бөгөөд тухайн 4 хүнийг гэрийн тусгаарлалтанд авсан.

Ихтамир сумын цайны газарт, Буян ресторанд эцсийн халдваргүйтгэл хийлээ.

Мөн Батцэнгэл суманд Улаанбаатар хотод 2021.03.19-ний орой батлагдсан хүний ойрын хавьтал болох 3 иргэн ирснийг илрүүлэн гэрийн тусгаарлалтад аваад байна.

Иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top