Голомтын болон маршрутын халдваргүйтгэл хийлээ

2021 оны 03 сарын 22

Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компанийн 24 ажилтан өчигдөр /2021.03.22/ Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу халдварын голомт болон халдвар авсан иргэний зорчсон зургаан байршлын 4030 ам метр талбайд голомтын эцсийн болон маршрутын халдваргүйтгэл хийгээд байна.

Мөн шинжилгээний цэгүүд болон хүнсний худалдаа, үйлдвэрлэл, дэлгүүр гэх мэт үйл ажиллагааг нь зөвшөөрсөн аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 компанийн 31 ариутгагч 29 машинаар цэгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Энэ өдөр нийт 84 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 19920 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top