Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас цахим хуудаснаа нийтэлжээ.
Гэтэл дуучин Д.Болд өчигдөр энэ тухайд "Би өргөө гэртээ "Ододтой бүжиглэе" шоу үзээд хэвтэж байна шүү" хэмээн цахим хуудаснаа бичсэн. Олон нийтийн дунд тарсан "Эрэн сурвалжилж байна" гэх зарлалын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө.
Тэрбээр "Иргэний гомдол, шүүхийн захирамж, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлах зэрэг олон зүйл ангиллаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг. Дуучин Д.Болдын тухайд ХУД-ийн шүүхээс эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ журмын дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд шүүхээс цагдаад даалгадаг. Энэ хүрээнд хийгдсэн ажил юм. Ингээд мэдээлэл гарсан даруйд дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон байгаа. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл бол дотоод сан болон ЦЕГ-ын сайт дээр тавигддаг" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
иргэдийнхээ нэр төрийг бодох хэрэгтэй шүү! хууль шүүх хуучин нийгмийн арга барилаасаа хэзээ салнаа?