СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОСК-ийн нэрийг барьж, иргэдийг залилжээ

2021 оны 03 сарын 22

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ийн нэрийг барьж, иргэдийг залилсан хэрэг гарчээ. Энэ талаар тус газраас сэрэмжлүүлэг гаргасан байна.

Сэрэмжлүүлэгт “2019 оны аравдугаар сарын 11-ний өдөр түрээсийн орон сууцанд хамруулна гэж иргэнээс 10 сая төгрөг авч, зохиомол байдал зориудаар бий болгон, иргэнийг  төөрөгдүүлж залилсан гэх иргэн Ц.С нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгагдаж байна. Уг иргэн нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэр барьж, “Төрийн орон сууцанд хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа” гэх зэргээ удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.195.70) 2021 оны 03 сарын 23

цаазаар аваад бай л даа. нэг жил мөрдөгдөж байгаад шүүхдээ хахууль өгөөд тэнсэн гээд дахиад л хууран мэхлээд явна. нэг бол шууд илээр зарлаад тунхагла.

1  |  0
Top