Цэцийн шинэ гишүүнээр Ж.Эрдэнэбулган тодорсонтой зэрэгцээд Ш.Цогтоо, Ц.Нанзаддоржтой хуйвалджээ

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Улсын Дээд шүүхийн нийт гишүүд өчигдөр хуралдаж  бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоогийн оронд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор  Жуужаагийн Эрдэнэбулганыг сонгож, УИХ-д санал хүргүүлжээ.

Ж.Эрдэнэбулган нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт анхнаас нь орж ажилласан хуульчдын нэг бөгөөд Цэц дээр хэлэлцэгдэхээр дуулиан үүсгээд байгаа  “өмнө нь болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх”  асуудлыг эцэслэхэд бодит үнэлэлт дүгнэлт өгөх хүний нэг хэмээн ажиглагчид үнэлж байна.

Тэрбээр бүрэн эрхийн хугацаа нь дууссан Ш.Цогтоогийн оронд Цэцийн гишүүн болох бөгөөд ирэх лхагва гаригийн УИХ-ын чуулганаар баталгаажуулах мэдээлэл байна. Харамсалтай нь энэ үйл явдалтай зэрэгцээд Цэцийн гишүүн Ш.Цогтоо бүрэн эрхээ дуусахаас өмнө амжиж, Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хуйвалдан “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй” гэх худал мэдээлэл тараасан хэнээс ч, юунаас ч хараат бус байх ёстой Цэцийн гишүүд нэг хүнээс ямар их хараат байсныг баталсан үйл явдал боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(59.153.84.139) 2021 оны 03 сарын 24

Баттулгаас Хүрэлсүх айгаад нойргүй хонож байна уу даа. Нөгөө л Энхбаярыг харлуулж хэлмэгдүүлсэн арга хэрэглээд эхэллээ. Шудрага өрсөлдөж чадахгүй байж шудрага ёс яриад ч хэрэггүй дээ. Ойр орчныхноо хорлож байж өөрөө өөдөө явдаг Хүрэлсүхийн энэ хогийн аргыг иргэд мэддэг болсон. Одоо яаж ч аргалаад ерөнхийлөгч болж чадахгүй ард түмэнд чиний өөдгүй арга барил таалагдахгүй байна

0  |  1
Top