Б.Дашлхүмбэ: Резидэнт эмч нар дөрвөн төрлөөр дайчлагдаж байна

2021 оны 03 сарын 23

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар резидэнт эмч нарыг нэмэлтээр ажиллуулахаар болсон. Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Дашлхүмбээс тодрууллаа.


-Нийт хэчнээн резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулж байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийт 733 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийсэн. Өнөөдрийн байдлаа, 325 резидэнт эмчийг үндсэн дөрвөн төрлийн ажилд дайчлан ажиллуулж байна. Тандалт шуурхай хариу арга хэмжээний багт 20, дархлаажуулалтын багт 141, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн эрүүл мэндийн хяналтад 40, Өрхийн эрүүл мэндийн төвд 40 гаруй резидэнт эмч ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлээд явна.

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд анхаарч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Тийм ээ, гэрийн тусаарлалтад байгаа иргэдийн хувьд сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх буюу стресс, айдаст автах магадлал эрс нэмэгддэг. Энэ хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэл судлалын үндсэн мэргэжлээр суралцаж буй найман эмч өдөр тутам лайв /шууд дамжуулалт/ мэдээлэл хийж, тусгаарлалтад байгаа иргэдтэй утас болон цахимаар холбогдон зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахаар бэлтгэж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүннү(202.179.24.35) 2021 оны 03 сарын 23

Цалин мөнгийг нь цагт өгөөрэй.

0  |  0
Top