2021 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улиасны унгарлийг бууруулах, арчилгааны ажлыг сайжруулах хүрээнд ажилбар бүрээр стандарт мөрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжиж ажиллах нь. Улмаар 2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 8 ам метрт хүргэх зорилт тавьжээ.
Төлөөлөгчдийн зүгээс Туул, Сэлбэ голыг тохижуулах, голын ай сав газарт барилга байгууламж барих үйлдлийг зогсооход анхаарч ажиллаарай гэв. Мөн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, ялангуяа согтуугаар тээврийн жолоодон сүйтгэж байгаа зөрчлийн хохирлыг бүрэн барагдуулж байх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Цар тахлын улмаас хөл хорио тогтоож байсан хугацаанд л гэхэд дээрх зөрчлийн улмаас 50 сая төгрөгийн хохирол учирчээ. Мөн экологийн боловсролыг иргэдэд олгож, хотын ногоон байгууламжийн асуудалд хүн бүр оролцох ёстойг ойлгуулж, сурталчлах нь зүйтэй гэж хэллээ.
Хурлын дарга Ж.Батбаясгалан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын дэргэд эрдэмтийн зөвлөл ажиллаж байгаа. Хотын ногоон байгууламжийг сайжруулахад хүч дайчлан ажиллаж байгаа эрдэмтэддээ талархаж байна. Улаанбаатар хотод урсаж байгаа голын ай сав, хууль тогтоомжоор хамгаалагдсан атал яагаад мөрдөхгүй байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн удирдлага үүнд анхаарал хандуулах ёстой. Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн ажлын танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын танилцуулгыг сонслоо. Хурлаас тэмдэглэл гаргаж, нийслэлийн Засаг даргад танилцуулах үүргийг Ажлын албанд даалгаж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
2 хацрандаа мантуу чихснээс өөр ажил хийдэггүй батбаясгалан худалчаа шинэ их тойруу чинь хаана бна сайн эцгийн нэрийг барж идэхээ боль тэнгэрээс харж бгаашдээ чамайг
ГЭР ХОРООЛОЛЫН АЙЛУУДАА БҮГДИЙГ НЬ ХАШААНД НЬ МОД ТАРИУЛАА , ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРЧ БАЙГАА ЮМ ШИГ БӨӨН ШОРООН ДУНД АМЬДРАХ ЮМ АА