Архангай аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас Эрдэнэбулган суманд халдвар гарсантай холбогдуулан хариу арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллаж байна. Тухайлбал Эрдэнэбулган сумыг тойрсон 5 хяналтын пост ажиллаж байгаа бөгөөд суманд гацсан иргэдээс PCR шинжилгээ авч хариу гарсны дараа бусад орон нутаг руу нэвтрүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар дарааллын дагуу 100 иргэнийг шинжилгээнд хамруулахаар боллоо.Нэмэлтээр шинжилгээний цэгийг Багшийн сургуулийн байранд байрлуулсан бөгөөд зайлшгүй сумаас гарах шаардлагатай иргэдийг бүртгэлжүүлж дугаар олгосон учраас маргааш нь дугаарын дагуу ирж шинжилгээ өгөх зохицуулалттай. Мөн Эрдэнэбулган суманд ирээд гацсан иргэд өөрийн байнгын оршин суудаг сумынхаа шуурхай штабт хандаж хүсэлтээ өгөх шаардлагатай.
Ингэснээр сумын шуурхай штаб аймгийн шуурхай штабтай холбогдож иргэдээ мэдээлснээр шинжилгээний хариуг үндэслэн гарах боломжтой болох юм. Иймд иргэд та бүхэн бухимдаж, бөөгнөрөл үүсгэлгүй дугаарын дагуу үйлчлүүлэх маскаа зүүж, хүн хоорондын зай баримтлахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )