Токиогийн олимпын зочдын тоог цөөлнө

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Японы эрх баригчид Токио хотноо болох Зуны олимпын наадмын албан ёсны зочдын тоог хоёр дахин бууруулах талаар судалж эхэлжээ. Тамирчид, тэдний багийн гишүүд, үйлчилгээний ажилтнууд зэрэг нийт 30 мянга орчим хүн одоогоор тоологдоод байгаа аж. Мөн 90 мянга орчим гадаадын зочин ирэх аж.

Японы эрх баригчид дээрх тоог хоёр дахин цөөлөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ингэхдээ тэмцээнд холбогдолгүй хүмүүсийн тооноос цөөлөх аж.

Зуны олимпын XXXII наадам нь 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Токио хотноо болох байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон юм. Ийнхүү 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top