Өнөөдөр "Токио-2020" олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын эхний ээлж буюу Бокс, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Япон улсыг зорилоо.
Боксын тамирчдын хувьд долоодугаар сарын 22-ны өдрийг хүртэл Шизуока мужийн Шимада хотод, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид 19-нийг хүртэл Яйзү хотноо бэлтгэлээ хийх юм.
"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа долоодугаар сарын 23-нд болох бол тэмцээнүүд 21-ний өдөр хөл бөмбөг, бэйсбол, гимнастикийн төрлөөр эхэлнэ. Харин бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 24-ний өдөр эхлэх хуваарьтай.
Мөн Монголын багийн эхний ээлжийн бүрэлдэхүүнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат Токиог зорилоо. Тэрээр 5 дахь олимпын наадмаа сурвалжлах гэж байна. Бүгдэд амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )