Задгай талбайн худалдаа эрхэлдэг 4700 иргэнийг вакцинжуулна

2021 оны 03 сарын 29

ХУДАЛДААЧДЫГ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн дэлгүүр 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг "Нарантуул", "Баялаг ундраа", "Дүнжингарав" зэрэг томоохонхудалдааны төвүүдэд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллалаа.

Ковидын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ үед Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн“Хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж болзошгүй эрсдэлээсхамтдаа урьдчилан сэргийлэх”-ийг уриаллаа.

ЗАДГАЙ ТАЛБАЙН ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ 4700 ОРЧИМ ИРГЭНИЙГ БҮРЭН ВАКЦИНЖУУЛНА

Нарантуул олон улсын төвд 8000 орчим түрээслэгчид худалдаа, үйлчилгээ эрхлэн иргэдэд үйлчилж байгаагаас задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.

ХХААХҮ-ийн сайдын З.Мэндсайхан задгай талбайнхудалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруй буюу 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлүүллээ.

Мөн цаашид бусад худалдааны зах төвүүдэд ч өөрийн биеэр очиж иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг сахин эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхэд хамтдаа хичээе хэмээн уриалах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top