Архангайд бүртгэгдсэн АНХНЫ ТОХИОЛДОЛ эдгэрч, эмнэлгээс гарчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Архангай аймгийн Засаг дарга бөгөөд, АОК-ын дарга Д.Золжаргал өнөөдөр /2021.03.30/ мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Нэн тэргүүнд Хайрхан суманд бүртгэгдсэн эхний нэг тохиолдол бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжүүлж буй таатай мэдээг дуулгая. Өнөөдөр Дэлхийн эмч нарын баярын өдөр. Нойр хоолоо умартан, цар тахалтай нүүр тулан тэмцэж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт хамт олон болон Арын хангайн алтан гарт эмч, эмнэлгийн ажилтнууддаа Дэлхийн эмч нарын баярын мэндийг дэвшүүлье” гэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын нийт 286 хүнээс PCR шинжилгээ авахад таван иргэнээс covid-19 вирусийн тохиолдол батлагдаж, нийт 45 /+3 Батцэнгэл сум/ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Хайрхан сум-3, Эрдэнэбулган сум-41, Зөөвөрлөгдсөн-1 тохиолдол боллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top