Монголчууд эрт дээр үеэс “Номыг нь сурахгүй ч номхоныг нь сур” гэдэг дээ. Үүн лугаа адил улс төрд ном үзэж толгой гашилгах нь ёстой илүү ажил гэлтэй.
Ах нарынхаа үгийг сайтар сонсож бөхөлзөөд байхад болдог зүйл аж. Тэгвэл тэргүүн дээрээ “Шинэчлэлийн хороо” гэх шошго наачихаад цаана нь ах нарынхаа үгийг сонсож явсан Т.Аюурсайхан өнөөдөр ямар улстөрч болсныг хар, тар нар. Одоо “Шинэчлэлийн хороо” гэх шошгон дээрээ нэмээд “Шударга ёс” гэх лоозон залсан нь түүний ар талд юу байгааг харах ямар ч боломжгүй болгожээ. Амьдрал ахуй нь ч сайжирлаа. Алдар нэр нь ч өслөө. Нэгэнт ах нараа хуулбарлаж байгаа учраас уран сайхан хэллэг, шударга зарчим яриад сурчихад алзахгүй гэдгийг Т.Аюурсайханаас хар. Тэгэхэд зарим нь ном үзэх гэж дэмий хэнхэглэж, ах нартай цэц булаалдах гэж тэнэгтсэн, одоо бүгд сураггүй байна.
Энэ бүгдийг дагаж мөрдөж чадсан учраас Чингэлтэй дүүргийнхэн Т.Аюурсайханыг хоёр ч удаа сонгоод УИХ-д оруулаад ирсэн. Шударга дүр эсгээд яваад байхаар сонгогчид ч итгэх нь гарцаагүй. Ядахад л популизмаараа алдартай нөхдүүдтэй нийлэн “Шударга ёс” лоозонгийн цаана чухам юу өрнүүлж байгааг анзаарах сөхөө хэнд ч байдаггүй аж. Гэтэл Т.Аюурсайхан нь “Шударга ёс” хэмээх хөшиг татчихаад цаана нь УИХ-ын Дэд дарга болчихсон, аль яам, аль ч өндөр эрх мэдэлтнээс дуртайгаа авч чаддаг томоохон орон зайтай улстөрч болжээ. “Ном биш номхоныг сурах” ийм л ашигтай.
Гэхдээ ардчилсан, шударга ёс гэх арьс нөмөрсөн капиталист тэжээлтэй нөхдүүд нэн шинэ үеийн улс төрд тоглолт хийх шинжтэй болоод явчихлаа. Энэ бол юу юунаас том аюул. Тэд бол огт шинэ давлагаа биш, шинэчлэгчид ч биш, шинэ үе ч биш. Ерөөсөө капиталист ах нарынхаа үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлэгчид гэдгийг мэдэх цаг нь болсон. Өөрсдийгөө л улс төрийн шинэ залуу халаа гэж нэрлээд байгаа болохоос бус хэн ч биш.
Энэ залууг Ерөнхийлөгч Н.Багабандийн туслахаар улс төрд хөл тавьж байх үеэс биш Тусгаар тогтнолын ордонг МАХН-ын “Цагаан байр” байх үеэс гадарлах болсон юм. Бодоход МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт ажиллаж эхлэхээс юм болов уу даа. Энэ цагаас Т.Аюурсайхан коммунист ах нарынхаа хар, хорын сүүг хөхөж, капиталист үзэл санааг ой тойндоо хамгийн сайн шингээсэн хүн гэдгийг өдгөө харж сууна. Ингэхдээ нам хэмээх байгууллага дотор хэрхэн яаж амьдрахаа мэдэрч өндийсөн он жилүүд байсан байх. Энэ “сүү”-гээр бойжсон олон нөхөд байгаагаас ихэнх нь УИХ-д суудал эзэлжээ. Тодотговол төрийн толгойд гараад ирчихсэн байна.
Ийнхүү Ерөнхийлөгчийн туслахаар улс төрд хөл тавьж байсан залуу “Шинэчлэл” нэрээр ах намаас юу дуртайгаа л авах хэмжээнд ирсэн хэмээн тухайн цагт хэвлэлээр жиг жуг л гэж байв. Хүмүүс ч өвөр зуураа хэлэлцэж л байв. “Намын шинэчлэл” хэмээн уриа лоозон болж зогссоноо гэнэт алга болдог байсныг бол санах юм. Түүнээс хойш МАН шинэчлэгдээгүйг бодоход өөр тохироо байсан болов уу. Энэ намыг хэн нэгэн шинэчлэхгүй. Татан буулгаж, шинээр байгуулж, дахин үзэл санаагаа боловсруулсан тохиолдолд сая шинэчлэлээ гэж харж болох.
Ингэхдээ Т.Аюурсайхан намын хяналтын хороо гэдгээс салж үл чадав. Энэ бол ашигтай байрлал учраас ил далд зууралдсаар байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандат авсан хэрэг болов уу. Тэр яах аргагүй, хот хэмээх фракцид харъяалагдах учиртай. Өөрөөр хэлбэл өөрийнх нь “тэмцэл”-ийн гэх үр дүнгээр улс төрөөс түр чөлөө аваад байгаа М.Энхболдод алсуураа харъяалагдах хүн байв. Даанч түүнээс урвасан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандатыг түүний гараас авсан. Уг нь 2012-2016 онд ялагдал хүлээсэн МАН дотор, дотоод ажилд үй зайгүй ахан дүүс шиг явсан хоёр. Гэтэл өөдөөс нь харж сууж байгаад “Би шударга ёс тогтоомоор байна. Та ажлаа өг” хэмээн хэлж чаддаг шинэ цагийн “зоригтой” улстөрч юм. Тэр М.Энхболдыг МАН-ын даргаас буулгахад оролцов, УИХ-ын даргаас буулгахад оролцов.
Хотын фракц буюу М.Энхболдоос салгаж ойлгох аргагүй нөхөр бол Т.Аюурсайхан байх учиртай. Улс төрийн хувьд түүнийг өсгөж бойжуулсан газар нь Чингэлтэй дүүрэг. Дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ. Тодорхой дурдвал түүнийг алсуураа далдхан дэмжсэн хүн нь М.Энхболд, наанаа ил дэмжсэн хүн нь Д.Ганболд нар яах аргагүй мөн. Т.Аюурсайханы хувьд 2008 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр орж ирж ирсэн цагаас хойш энэ дүүрэгтэй холбогдоно. Энэ үед М.Энхболд МАН дотор ч Монгол Улсад ч "Хотын" хэмээх хүчтэй фракцийн тэргүүлэгчдийн нэг байв. Улмаар Т.Аюурсайхан 2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажилласан гээд яах аргагүй хүйн биш юмаа гэхэд улс төрийн салшгүй холбоо бий. Ийн засаглахаар тэмцэж байхад нь хэн хэн хэрхэн тус хүргэж байсан тухай одоо санахгүй, санахыг ч хүсэхгүй биз.
Гэтэл Т.Аюурсайхан нэгэн цагт нөмөр нөөлөгт нь явсан М.Энхболдыг улс төрөөс явуулахад манлайлан оролцож, дараа нь Д.Ганболдыг Чингэлтэй дүүргээс зайлуулж, өөрөө тодорлоо. Уг нь түүнийг дүүргийн хэмжээнд ч атугай тодрох гэж үйлээ үзэж явахад нь Д.Ганболд гэдэг хүний нөмөр нөөлөг бишгүй л байсан гэдэг. Гэтэл Т.Аюурсайхан авгай хүүхнүүдтэй нийлж байгаад ахыгаа замаасаа зайлуулж чадав. Ёстой л “Ишиг эврээ ургахаар эхийг мөргөв” гэдэг болсон байх. Д.Ганболд бол энэ дүүрэгт 1992 оноос хойш ажилласан, унаган “Хотын фракц”-ын хүн. Тиймдээ ч 1992 оноос хойш тус дүүргийн нам нэг ч ялагдал хүлээж байгаагүй юм.
Сэтгэгдэл ( 2 )
yy hyyrhii iim bygs dolooson horvoogiin hog bsan yumuu bygs ylaihgyi hudalch lagai bnadaa
энэ хүн төрөхийн хулгайч луйварчин ээж нь мэргэжилийн хяналтын улаан хахууочин байсан ямар ч зөрчилгүй байхад мөнгө нэхээд салдаггүй амьтан бхйсан зөрчилтэй газраас бол бүр аймар нэхдэг байсан гэж бодож байна