1800-1200 тусгай дугаараас 360 иргэн мэдээлэл авчээ

2021 оны 03 сарын 30

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд иргэдээс нийт 360 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 123 буюу 34.2 хувийг машин ачилт, 70 буюу 19.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршил, 55 буюу 15.3 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу авах дуудлага эзэллээ. 

Эх сурвалж: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top