Т.Хүрэлбат: Б.Хурц нарын хурлаас олигтой үр дүн хүлээхгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Улсын Дээд шүүхэд өнөөдөр (2021.03.31) ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцэж байна. 

Тэдэнд холбогдох хэргийн зарим баримт, мэдээлэл улсын нууцад хамаарах тул шүүх хуралдааныг хаалттай үргэлжлүүлж байгаа юм. Шүүх хуралд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар ирсэнгүй, өмгөөлөгчид нь оролцож байна. 



 

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн гадна төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат ирээд байна. Тэрбээр дүүгээ суллахыг шаардаж, төв талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Шүүхийн гадна ирсэн Т.Хүрэлбатаас байр суурийг нь сонирхлоо. 
 

-Таны биеийн байдал ямар байна вэ?

-Тамирдаж байна. Толгой эргэж байна. Өглөө эмч ирж, үзээд явсан. Намайг тайван байгаарай гэж хэлсэн. Зүрхний хэм алдагдалтай, даралт өөрчлөлттэй байна гэж эмч хэлсэн. Өөр нэг их өвдсөн зүйл алга байна. 

-Улсын Дээд шүүхэд яг одоо ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын гомдлыг хэлэлцэж байна. Шүүх хурлын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Өөдтэй үр дүн гарахгүй байх л гэж бодож байна. Учир нь, өмнөх С.Зоригийн гэх хэрэг дээр орсон шүүгч нар бүгд байгаа болохоор олигтой үр дүн хүлээхгүй байна.  

-Та өчигдөр их ноцтой мэдэгдэл хийсэн. Энэ хэргийн захиалагч нь Хотын дарга асан Э.Бат-Үүл гэж хэлсэн. Яг ямар үндэслэлээр тэгж мэдэгдсэн юм бэ?

-Тийм. Энэ бол хавтаст хэрэг дээр байдаг зүйл юм. 

-Та хавтаст хэрэгтэй нь танилцсан хэрэг үү?

-Үгүй. Манай дүү надад хэлсэн л дээ. Гол үндэслэл нь ийм байдаг юм, ярьж болохгүй. Төрийн нууц гээд байгаа юм. Манай дүү "Би төрийн нууц гээд ямар ч зүйл хэлэхгүйгээр эндээ үхэх. Эсвэл тэр бүхнийг хэлээд, ямар нэгэн боломж, бололцоо гарвал эндээс явах гэсэн ийм хоёр л хувилбар байна" гэж ярьсан юм. Тиймээс би хэлсэн. Тэр Ц.Амгаланбаатар гэдэг хүн "Захиалагч нь Э.Бат-Үүл" гэж хэлсэн байдаг юм билээ. 

-Та цаашид өлсгөлөнгөө үргэлжлүүлэх үү. Хэрэг нааштайгаар шийдэгдэхгүй бол яах вэ?

-Харж, хүлээх л үлдлээ. Ар гэрийнхэнтэйгээ хэрхэхээ ярилцана. Улс оронд хорио цээр тогтоох асуудал яригдаж байна. Хөл хорио улс, эх орны ашиг болохоор тэс хөндлөн байж болохгүй. Ямар ч байсан шүүхийн шийдвэрийг харья гэж бодож байна. 

ВИДЕО ҮЗЭХ ХОЛБООС


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг. 

Гэвч давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болж, батлан даалтад гаргасан. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, прокурорын байгууллагаас Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Энэ хүрээнд Улсын Дээд шүүхэд шүүх хурал хаалттай үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
10-р (202.126.89.156) 2021 оны 04 сарын 03

Хэ Хэ нэг новшийн алуурчны үг нотлох баримт болох уу. ЗахиалагчиЙг мэдээд үхэн хатан нуугаад байгаа нээмкэ багабанд эийн шаарууд ад 9 эрүүний 1 гнь хэрэглэхэд л тодорхой болно өөр арга бхгүй

0  |  0
үнэн(192.82.90.230) 2021 оны 04 сарын 01

Алуурчин Чимгээ бол Зоригыг удирдаж зохион байгуулж алсан этгээд . Энэ нь олон зүйлээр нотлогдсон. Одоо Нямдорж Зоригыг Ардчилалын хүн болохоор нь доромжилж үхлээр нь ингэж шоу хийцгээж байгаа вм

0  |  1
зочин(192.82.77.220) 2021 оны 03 сарын 31

нямдоржийн заавраар ингэж үйлээ үзэж байх гэж, өнөөх нь хог дээр хаяад сайдын сэнтийд залрахыг ойлгохгүй байна даа.

0  |  0
Hhh(202.21.127.167) 2021 оны 03 сарын 31

Sodnomdarjaa, Chimegee 2-iig yaaraltai sulla. Gujir gurgelegee boli.

0  |  0
Зочин(66.181.181.143) 2021 оны 03 сарын 31

Чимгээ, Содномдаржаа нарын өмгөөлөгчдийг сонсдоггүй, гомдол тайлбарыг нь сонсдоггүй мөртөө Хурц нарын яргачдын өмгөөлөгчдийг болохоор хүлээн авч ярилцаж зөвлөлөлддөг юм биз дээ. Тэр яргачдын өмгөөлөгчид гэж ямар янзын хүмүүс байгаа бол? Юмыг бодитой харж цэгнэдэг, хүн ёсыг эрхэмлэдэг хүн бол яргачдыг өмгөөлж хамгаалмааргүй юм. Яргачдыг өмгөөлж хамгаалах, хүний мөсгүй үйл хийх нь нүгэл баймаар юм.

0  |  0
зочин (202.179.21.210) 2021 оны 03 сарын 31

өө за за захиалагч нь батүүл гэж дүү нь хэлсэн юм бол зоригыг алснаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үгүү\n

0  |  0
Зочин(66.181.181.143) 2021 оны 03 сарын 31

Дээд шүүхийнхэн ч буруу шийд гаргасан байжээ, одоо тэр шийдвэрээсээ буцлаа гэж хэлж чадах уу? Үгүй л болов уу. Хаалттай хэлэлцэнэ гэдэг нь тэр хурал гээд байгаа нь урьдаар далдуур тохиролцсон шүүгчид, өмгөөлөгчдийн эцсийн ярилцлага гэж л харагдаж байна. Яргачдаа яаж хамгаалах вэ гэсэн яриа л болохоос биш, жирийн ардыг тамлаж, яргалсан, хүн хэрхэн хэлмэгдж зовж байгааг бол авч хэлэлцэхгүй юм байна.

0  |  0
Top