АРХАНГАЙ: 1400 хүүхдээс шинжилгээ авч байна

2021 оны 03 сарын 31

Архангай аймагт өчигдөр буюу 3-р сарын 30-ны өдөр орон нутаг руу гарах 300 гаруй иргэдээс PCR шинжилгээний сорьц авч, шинжилгээнд хамруулаад байна.

Өнөөдөр Эрдэнэбулган суманд суралцдаг, ЕБС-ын дотуур байр болон айлд суудаг орон нутгийн 1400 хүүхдээс шинжилгээ авч, гэрт хүргэх ажлыг зохион байгуулж байна. Нөхцөл байдлыг ухамсарлаж, халдварын тохиолдлыг хумихаар нойр хоолгүй ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, тусгай чиг үүргийн ажилчдад хүндэтгэлтэй хандан, тайван байхыг ард иргэдэд уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top