Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.04.01/ иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн түлш борлуулалтын цэгүүдэд хяналт, шалгалт хийн ажиллаж байна.
Шалгалтаар түлшний хөнгөлөлтийн хугацаа дуусгавар болж байгаатай холбоотой 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сүүлийн тав хоног захиалга ихтэй, ачаалал өндөр байснаас үүдэн үдээс өмнө зарим цэгүүд түлшгүй түлшээ захиалсан байдалтай байсан.
Өнөөдөр өдрийн 13 цагаас хойш түлшний тээвэрлэлт, борлуулалт хэвийн болж иргэдэд түлштэй холбоотой гомдол саналгүй очер дараалал үүсээгүй хэвийн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )