Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөгөө

2021 оны 04 сарын 04

2020-2021 оны өвөл Засгийн газрын 200 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж 937.5 төгрөгөөр худалдан авч гэр хорооллын иргэд маань цар тахалын хөл хориотой өдрүүдэд гал алдахгүй, хэмнэлттэй өнтэй сайхан өвөлжлөө.

Хаврын улирал эхэлж, гэр байшингийн гадаад, дотоод температурын зөрүү багассанаар яндангийн таталт муудан угаарын хийн эрсдэл үүсч болзошгүй тул яндангаа хөөлж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаарай.

Амралтын өдрүүдээр агаар салхинд гарахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж:

-Тамхи шүдэнзний галаа бүрэн гүйцэд унтраах,

-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх;

-Шар өвс шатаахгүй байхыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top